Маргааш /2021.05.05/ Засгийн газрын ээлжит хуралдаанаар цар тахлын эсрэг цогц арга хэмжээг хэлэлцэнэ.
Сануулахад, Улсын онцгой комиссын Шуурхай ажлын хэсэг өчигдөр /2021.05.03/ орой хуралдаж, тавдугаар сарын 8-ны өдрөөс хөл хориог сулруулж, ААН-үүдийг халдвар хамгааллын дагуу үйл ажиллагааг нь шат дараатай нээх журмыг боловсруулсан.
Тэгвэл маргааш Засгийн газрын хурлаар уг журам, шийдвэрийг баталж, олон нийтэд мэдээлэх аж.
Улс орон даяар иргэдийг вакцинжуулах ажил эрчимтэй явж байгаа энэ үед иргэд бүрэн дархлаатай болох хугацааг тооцож, хязгаарлалтуудыг үе шаттай бууруулна гэж УОК-оос мэдээлсэн юм.
Сэтгэгдэл ( 2 )
Нохцол байдал улам хундэрлээ ш дээ Анх 4 сарын 10 нд хол хорио тогтоохын омнохон халдвар 5оо аас 800 байсан бол 28 хоногийн дараа 800 аас 1000 гаруй боллоо ш дээ Шинжилж чадахгуй ч энэтхэг мутац ороод ирсэнд эргэлзэх хэрэггуй Энэ тарвал вакцин ур дунгуй болно Сонгуулийн суртлчилгаа сонгуулийн уеэр халдварын дэгдэлт гарахаас урьдчилан сэргийлэх толовлогоо хэрэгтэй дээ
Иргэдийг заавал Дүүргийн харьяалалаар нь вакцинжуулна гэлтгүй аль ч хэсэгт вакцинд хамрагдуулж болно гэсэн заавар өгч ажилвал зүгээр юм шиг санагдах юм. Зуслан дээр өчнөөн айлууд хөл хорионд хот руу орж чадахгүй вакциндаа хамрагдаж чадахгүй байх шиг байна. Бас байр түрээслэж амьдардаг өчнөөн олон хүмүүс дүүргийн харьяалалаас гадуур амьдарч байгаа шүү дээ. Тэд нар хөл хорионы үед байгаа газраасаа холдож чадахгүй л байна даа.