Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн материалыг СЕХ-нд өглөө

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 05

Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр \2021.05.05\ СЕХ-нд материалаа өгөх хуулийн заалттай. Ингээд МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх т 11:40 морин цагт материалаа СЕХ-нд өглөө. 

Түүний материалыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хүлээлгэн өглөө. 

Тэрбээр "Мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Үндэсний аудитын газар хүлээлгэн өгөхөд 17 зүйл заалтад өөрчлөлт оруулахыг хүссэн. Ингээд дээрх зүйл заалтад өөрчлөлт оруулаад дахин явуулахад шаардлагад нийцсэн байна гэдэг хариуг өгсөн. 

Төрийн тэргүүнийг сонгох сонгууль шударга болж, эргэлзээгүй байх ёстой" гэв. 

СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран "Үндэсний аудитын газраас нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг ирүүлнэ. МАН-ын мөрийн хөтөлбөр зохих газраа шалгагдсан гэж үзэж байгаа учраас өнөөдөр та бүхний материалыг хүлээн авч байна.

Гэхдээ нэр дэвшигчийн материалыг өгч авалцах биш, нягтлан шалгах хуулийн заалттай. Техникийн болон нууцын ажилтан гээд дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг, хуульд заасан шаардлагын дагуу нягталж, тэмдэглэл үйлдээд, хоёр талаас гарын үсэг зурснаар нэр дэвшигчийн материалыг хүлээж авсанд тооцно" гэв. 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Янжиндулам(172.69.252.140) 2021 оны 05 сарын 09

Хүрэл сүх бол мундаг хүү овоо юм хийхгээд бгаа хүү юм шиг харагддаг харин хажуугаар нь эсэн бусын хүн гай болоод байх юм тэр босоо ганбаатар хараад соноод байхад худлай их ярдаг суудалд дуртай төрийг оронгойр нь эргүүлэж магхд хүн энэ миний хажжугаас нь дүгэнэлт хийххэд шүү ийм бна хүрэлсүхэд амжилт хүсье ард түмний итгэлийг бгий алдаарай

0  |  0
Matilda (154.66.132.133) 2021 оны 05 сарын 06

Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 6 44 65 21 55

0  |  0
Shar tokhoi (178.209.135.155) 2021 оны 05 сарын 05

Mongol ylsiin yndesen khuulind .Mongol ulsiin erunkhiilugchuur songogdoj baigaa khyn .Eryygiin gemt khereg yildej baigaagyi khyn baikh iostoi gesen baidag.U.Khyrelsykh Erdene 2 arail bolokhgyi baijhaa.Tekhdee songyyliin khar khairtsag bas MAN ba MAKHN ba AN ni olon jil arkhagshsan shyykheer kazinao bnaka dampuuruulsan .Khyn aminii gemte kheregteng songood bna.Ikh khurald shuud ekh ornoosoo uravsan yaltang shuud ikh khurald gishyyn bologson.SVG.Batbold ba KHYRELSYKH.Mongolchyydaa mash sain ankhaaraldaa yaralgyi negiig tyngaakh bolson shyy dakhin dakhin olon jil mapuud bolson MANnamiig .

0  |  0
хх(192.82.87.249) 2021 оны 05 сарын 05

ХҮАЭЛСҮХ ГАНЦААРАА ӨРСӨЛДӨХ ЮМ БАЙХ ДАА

0  |  0
Top