Жил бүр уламжлал болон явагддаг Япон дахь монголчуудын Хаврын баяр энэ жил тавдугаар сарын 3-4-нд цахимаар явагдлаа. 1998 оноос эхэлсэн тус баяр Наран улсад амьдарч, ажиллаж, суралцаж байгаа монголчуудын хамгийн том баяр юм.
Энэ жилийн тус баярын нэгэн сонирхолтой зочин нь Японы Окинава арлын CHAKA LAND хамтлаг байлаа.
Тус хамтлаг Хаврын баярт зориулан “Монгол цуйван хэр вэ” хэмээх шинэ бүтээлээ сонирхууллаа.
“Е баримтаас мөнгө хожвол цуйван идмээр байна, монгол цуйван үнэхээр амттай юу” гэх зэргээр дуулж, монгол цуйванг Японд алдаршуулан, магтлаа.
Тус хамтлагийн нэг гишүүн нь монгол уран бүтээлч гэнэ.
Өмнө нь CHAKA LAND хамтлаг монгол хэл дээр “bacteria” дуугаа танилцуулж байсан билээ.
Сэтгэгдэл ( 2 )
ХА ХА НЭЭРЭЭ Л МОНГОЛООР ДУУЛААД БАЙНА ЛЭЭ ДЭЭ. FUNNY
Aldarshuulsan yum ni haana bgan