Л.Оюун-Эрдэнэ: Ц.Анандбазар бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулах хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 10

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдаад 100 хоногт хийсэн ажлын тайлангаа өнөөдөр /2021.05.10/ сэтгүүлчдэд танилцуулав. Энэ талаарх мэдээллийг ЭНД дарж уншаарай. 

Уулзалтын үеэр "УИХ-ын гишүүн Ц.Анандбазар бэлгийн дарамт үзүүлсэн гэдэг асуудалд холбогдсон. Энэ хүнд хариуцлага тооцох шаардлагатай гэж үзэж байна уу?" гэсэн сэтгүүлчийн асуултад Ерөнхий сайд "Ц.Анандбазар гэм буруугүй бол түдгэлзээд шалгуулах хэрэгтэй. Шалгуулсны дараа буцаад ороод ирж болно. Би ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудалд анхаарал хандуулна. Энэ бол нэлээд хавтгай болсон зүйл юм. Би өмнө нь тэдэн секунд нэг хүнийг харвал ажлын байрны бэлгийн дарамтад тооцно гэж хэлээд, шүүмжлэлд өртөж байсан. Ажлын байран дахь бэлгийн дарамттай холбоотой асуудлаар журамлах зүйл нэлээд их бий" гэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.27.247) 2021 оны 05 сарын 10

schalguul Anandbazaraa !!! buu ai, bugd notolgoo gerchtei!!!, za amjilt

0  |  0
zochin(202.179.27.247) 2021 оны 05 сарын 10

schalguul Anandbazaraa !!! buu ai, bugd notolgoo gerchtei!!!, za amjilt

0  |  0
Зочин(203.91.115.49) 2021 оны 05 сарын 11

Болж байна. Сайн байна. Одоо наад үгээ Нямдоржид нэг хэлээд үз. Харь орны тагнуул засгийн газарт ажиллах боломжтой юу?

2  |  1
Top