Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 100 дахь хоногтойгоо золголоо. Энэ хүрээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн ордонд хэвлэлийнхэнтэй уулзаж, сонирхсон асуултад хариулж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. Санал зөрөлдсөн асуудал бий. Цар тахалтай хүнд үед цар тахлын өмнө улс төрийг тавих нь буруу л гэж бодож байна. Тэр ялангуяа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн туйлын хариуцлагатай хандах ёстой. Үндсэн хуулиас гадуур ямар нэгэн алхам хийж болохгүй гэдгийг зарим удирдлагуудад сануулсан. Гэхдээ энэ Ерөнхийлөгчийн хамаатаралтай зүйл биш шүү. Тэр хүмүүсийг анхааралтай ажиглаж байгаа гэдгийг хэлье. Сонгууль хойшлох тусмаа нөхцөл байдал улам л хүндэрнэ. Нэг сонгууль хойшлуулаад л эхэлбэл цаашид тийм л болно. Монголчууд бид цар тахлаа даван туулж, Ерөнхийлөгчийн сонгууль ээлжит хугацаандаа явах нь ардчилалд, эрх зүйт төрд туйлын чухал гэж Ерөнхий сайдын хувьд хатуу байр суурьтай байна" гэв.
Түүнчлэн "Манай нам дүрэмтэй. Дүрмийн дагуу Ерөнхий сайд нь намын дарга байна. Энэ дагуу л шийдэгдэнэ гэж бодож байна. Ер нь, МАХН-тай нэгдэж байгаад туйлын баяртай байна. Нэг л нам байсан, асар их хохиролтой байсан. Нэгдлийг дэмжиж байна. Цаашид ч намууд битгий хагараасай гэж хүсэж байна. Би олон АН-ын лидерүүдтэй уулзсан. Дотооддоо асуудлаа шийдэх нь л зөв, хөндлөнгийн намын дотоод асуудалд орох шаардлага алга" гэдгийг тодотголоо.
Сэтгэгдэл ( 11 )
Za tgd songuulia hiih gj bgaa bol zgr buh ymaa sul tavi.
Za tgd songuulia hiih gj bgaa bol zgr buh ymaa sul tavi.
Засгийн газар цар тахлын хүнд цаг үед алдаатай оноотой ч гэсэн ард түмнээ хаяхгүй хичээн зүтгэж ажиллаж байгаа юм шүү дээ
МАН хийдэг, Ан хэрэлддэг юм байна гэдгийг харж байнаа
Иргэд өөөрсдөө ЗГ-аа дэмжиж ядаж л улс төрчдийн хэрүүл тэмдэлд гүйж очиж халдвар авахгүй байх хэрэгтэй дээ
Хүнд хэцүү цаг үед ард түмнээ тахлаас хамгаалах их үүргийг хүлээж авсан засгийн газартаа баярлала. Өөр хэнээс ч тахлын үед ЗГ-ыг хүлээж авах зориг гарахгүй ээ Оюунэрдэнэ чи шүү.
Засгийн газар 100 хоногт хамгийн түрүүнд хийхээр амалсан хүн амаа вакцинжуулах амлалтаа биелүүлсэн.
ямар азаар энэ үед АН-ынхан төр бариагүй юм бэ гэж боддож байна. тэгсэн бол хэрэлдээд бид хохироод л сууж байнаа
За чамаар намын дарга тавьчвал ч ёстой нөгөө морь унасан толгойгүй хүн гэдэг шиг өолох баылгүй
gulug ee yasan sana
Зайлаа