Том Хардигийн “Веном 2” киноны трейлер цацагдлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 11

Marvel-ийн “Веном” киноны хоёрдугаар хэсгийн трейлер олны хүртээл боллоо. Кинонд Том Хардигаас гадна Вуди Харрельсон, Мишель Уильямс, Стивеном Грэм нар тогложээ.

Трейлерт гарч байгаагаар гол баатар Эдди Брокийн тайван амьдрал шоронгоос цуврал алуурчин Клетус Кэссиди гарснаар өөрчлөгдөж байна. Түүнийг зогсоох нь мэдээж Брок Веном.

“Веном 2” өнгөрсөн жил нээлтээ хийх байсан ч цар тахлаар хэд хэдэн удаа хойшилсон. Харин энэ удаад есдүгээр сарын 16-нд ямар ч саадгүй нээлтээ хийх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top