МАН, АН-ынхан зөвшилцөх ажлын хэсэг байгуулжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 11

УИХ дахь МАН, АН-ын бүлгийн гишүүд зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж, өнөөдөр /2021.05.11/ анхны хуралдаанаа хийжээ.

Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал нар ажиллах бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон байна.

Ажлын хэсгийн анхны хуралдаан өнөөдөр (2021.05.11) болж, зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, анхаарах асуудлын талаар саналаа солилцож, ажлын төлөвлөгөө гаргах, холбогдох байгууллагаас мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, мэргэжил, арга зүйн туслалцаа авах нь зүйтэй гэж үзэв.  

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даваа гаригийн ээлжит хуралдаан Сүхбаатарын талбайд хаалттайгаар үргэлжилж байна.

УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Сонгуулийн ерөнхий хороог МАН-ын талд үйлчилж байна гэж үзэж байгаа тул төв талбайд өлсгөлөн зарласан. Өлсгөлөнд эхлээд таван гишүүн суусан бол сүүлдээ 13-уулаа нэгдээд байгаа юм. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн бие муудсан тул түүнийг эмнэлэгт хүргэн, эмчилгээ хийж эхэлсэн гэх мэдээллийг АН-ынхан өгсөн. Нэг намын дарангуйллын эсрэг, хууль бус зүйлийн эсрэг хэмээн зорилгоо тодорхойлж буй өлсгөлөн өнөөдөр 7 дахь өдрөө үргэлжилж байна

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.90.161) 2021 оны 05 сарын 11

ичсэн нүүрэндээ худлаа суугаад байгаа юм уу тэгээд зөвшилцөл гэчихжээ юун дээр зөвшилцөх вэ

0  |  1
zochin(183.177.108.2) 2021 оны 05 сарын 11

ehelj dotroo zuvshiltsuld hureh heregtei baisn bishuu sonin humuus shu dotorh asuudal n shiidegdeegui heveeree l uldeh n dee

0  |  0
lol(66.181.161.106) 2021 оны 05 сарын 11

anuusiin novshnuudtai yug ni zuvshiltsdug bnaa, naaduulaa erguulj tat

1  |  0
санал(122.201.26.168) 2021 оны 05 сарын 11

Уг нь АН-ынхан эхлээд дотроо ажлын хэсэг байгуулж 2 хэсэг болсон байдалдаа үнэлэлт өгөөд шийдэлд хүрчсэн бол...

3  |  0
Top