Гоо сайхны мэс заслын дараа карьер нь ДУУССАН одод

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 11

Эдгээр алдартан үзэсгэлэнтэй, хайр татам эмэгтэйчүүд байв. Харин илүү төгс болох гэсэн тэдний хүсэл гоо сайхан төрхийг нь төдийгүй карьерыг нь сүйтгэжээ. Гоо сайханд ч бас хэмжээ хязгаар гэж байдаг бололтой.


Женнифер Грей

“Бохир бүжиг” киноны дараа Женнифер Грей жинхэнэ домог болж байв. Гэвч бүсгүй карьераа өөрөө сүйтгэжээ. Хамар нь дэндүү том, уруул нь арай нимгэн санагдсанд тэрбээр хэд хэдэн мэс засал хийлгэв. Гэвч Женнифер өөрөө ч өөрийгөө танихгүй болтлоо өөр болж, түүний хиймэл царай найруулагч, продюсеруудын анхаарлыг татахаа больсноор жүжигчний карьер нь дуусжээ.

Лара Флинн Бойл

Лара Флинн Бойл гадаад төрхөөрөө олны анхаарлыг татдаг жүжигчин байсан ч гоо сайхны мэс засалд дурлагч болсноор түүний талаар хэвлэлүүдэд гарах мэдээлэлд шинэ мэс заслынх нь л тухай бичдэг болжээ. Харамсалтай...

Мег Райан

Мег Райан энхрий ялдам царайгаараа ялгардаг жүжигчин байсан бөгөөд 40 нас давсан ч гол дүр олдохоор сайхан бүсгүй. Гэвч гоо сайхны мэс засал түүнийг хиймэл дүр төрхтэй болгожээ. Ярихад нь ч саад болох уруултай түүнийг ямар найруулагч кинондоо тоглуулна гэж?

Эммануэл Беар

Ховорхон гоо үзэсгэлэнтэй, дур булаам франц бүсгүй Франц төдийгүй олон улсад алдартай болсон. Гэвч илүү сайхан болох гэсэн хүсэл нь бүсгүйн карьерт цэг тавьжээ. Бүх зүйл нь хиймэл мэт харагдах түүнийг найруулагч нар сонирхохоо больжээ.

Тори Спеллинг

Торигийн өвөрмөц төрх нь түүнд хангалтгүй санагдсан бололтой. Сайхан бүсгүй болох гэсэн хүсэл нь түүний нүүр царайг сүйтгэж, кинонд сайн дүр авахаа больжээ.

Мелани Гриффит

Антонио Бандерасын экс эхнэр Мелани Гриффит тун сайхан бүсгүй байсан. Гэвч нүүр царайгаараа оролдож эхэлснээр түүний тухай мэдээллүүд шинэ дүрийнх нь талаар бус шинэ гоо сайхны мэс засал, салалтынх нь л тухай болж хувирчээ. Мэс заслаас болж түүний царай эртнээс сайхан биш болж эхэлсэн.

Дерил Ханна

Дерил Ханнаг төгс бүсгүй гэдэгтэй маргах хүн байгаагүй. Харин Дерил өөрөө тэгж үзээгүй! Гэвч гоо сайхны мэс заслынх нь дараа түүнийг уран бүтээлдээ авах найруулагч ч үгүй болжээ.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өлзий(202.179.15.130) 2022 оны 06 сарын 06

Гоо сайханы мэс засалд орсон бол реклам сурталчилгаанд тоглуулдаггүй баймаар байна. Муу үлгэр дууриал хүүхдүүдэд багаас нь өгч байна.

0  |  0
Саран хатан ижий(192.82.70.129) 2021 оны 05 сарын 15

Манай саран хатан ээжий маань нэл ботокс шаачихсан байдаг

3  |  0
123(192.82.69.229) 2021 оны 05 сарын 14

Rene zelveger bhgui bna

3  |  0
Зочин (202.9.41.21) 2021 оны 05 сарын 14

Нөгөө Ану гээд хүүхэн хөөрхий удахгүй царай нь унжийхан дээ балай юм аа одоо

2  |  2
Бахчисарайн оргил(192.82.70.205) 2021 оны 05 сарын 14

Хувь заяа нь дагаж өөрчлөгддөг юм биш үү? Юм гэдэг учиртай байх аа. Энэ талбайд өлсөх дуртай улсын хөрөнгө хоосорч, хэл ам дагадаг болох вий дээ. Ганбаатарыг хар. Ер дээшилсэн юм алга. Тулга тойрсон хэрүүл мөнхийн дагаастай.

6  |  1
Z(202.9.46.237) 2021 оны 05 сарын 14

Zaluu nas goo uzesgelen

4  |  0
Зангараг(202.179.25.250) 2021 оны 05 сарын 15

Дуучин Ариунаа, Баясгалан нарыг гоо сайхны мэс засал хийогэсэний дараа монголчууд тооаоо ыольж зөвхөн тэдний өр шир, шүүхийн асуудлыг ярилцдаг болсон.

10  |  1
хн(77.38.148.28) 2021 оны 05 сарын 11

еревдмеер

1  |  0
Top