Дэлхийн хамгийн үнэтэй буюу 1.3 сая орчим ам.долларын үнэтэй сүрчигийг Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотноо танилцуулжээ.
"Shumukh" буюу Арабаар хамгийн дээдийг хүртэх эрхтэй гэсэн утга бүхий нэртэй эл сүрчиг үнэртэн, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Nabeel компанийн The Spirit of Dubai цувралын нэг нь юм.
Очир эрдэнэ, сувд, молор зэрэг үнэт чулуу, алт, мөнгөөр чимэглэсэн гоёмсог сав бүхий "Shumukh" сүрчигийг Дубай хотын худалдааны Dubai Mall төвд энэ сарыг дуустал дэлгэн үзүүлэх гэнэ.
Эрэгтэй, эмэгтэй хүнд зориулсан сүрчигийг зохион бүтээхэд гурван жил зарцуулжээ. 3 литрийн багтаамжтай савыг нь Венецийн ойролцоох Мурано арал дээр анх үүссэн эртний технологиор хийсэн шилээр бүтээжээ. Эл савны өндөр нь 1.97 метр гэнэ. Алсын удирдлага бүхий механизмын тусламжтайгаар сүрчигийг цацах боломжтой аж.
Энэхүү өндөр өртөгтэй сүрчиг дэлхийн хоёр дээд амжилтыг эвдээд байна. Энэ нь хамгийн их буюу 3.5 мянган очир эрдэнэстэй, алсын удирдлагатай хамгийн өндөр савтай сүрчиг гэсэн тодотгол юм.
Сэтгэгдэл ( 0 )