Их Британийн “Fussy” брэнд “BrewDog” компанитай хамтран энэ сарын 18-нд тэмдэглэдэг Аавуудын өдөрт зориулан шар айргийн үнэртэй дезодорант гаргажээ.
Тус брэндийн дезодорант нь нүүрстөрөгч ялгаруулдаггүй, хуванцар ороогүй, дахин боловсруулагдах савлагаатайгаараа алдартай. Шар айргийн үнэртэй шинэ бүтээгдэхүүн нь зөвхөн байгалийн гаралтай орцоос бүрджээ.
“Маш сонирхолтой. Түүхэн дэх анхны шар айргийн үнэртэй дезодарантаас халуун орны гайхалтай анхилуун үнэр гардаг. Яг л жинхэнэ шар айраг шиг үнэртдэг” хэмээн маркетингийн захирал Лорен Кэррол ярьжээ.
Шинэ бүтээгдэхүүний үнэ нь 15 фунт стерлинг гэнэ.
Сэтгэгдэл ( 0 )