Эрдэмтэд загасны дотор гэдсийг гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэхийг санал болгожээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 06

 

БНСУ-ын Сонгюнгван их сургуулийн эрдэмтэд загасны гэдсэнд үрчлээний эсрэг болон цайруулах үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэх боломжтой молекул илрүүлжээ.

“ACS (American Chemical Society) Omega” сэтгүүлд бичсэнээр, судлаачид улаан хүнсний загас /Pagrus major/ болон хэлтэг загасны /Acanthopagrus schlegelii/ гэдэсний бактерийн бий болгосон молекулыг судалжээ. Эдгээр загас нь Номхон далайн баруун хэсэгт амьдардаг байна. Шинжилгээний дүнд улаан хүнсний загасны гэдэснээс гаргаж авсан гурван молекул арьсны эсийг гэмтээлгүйгээр арьсыг цайруулах, үрчлээнээс хамгаалах шинж чанартай болохыг тогтоосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top