О.Мөнхсайхан: УИХ чуулж байхад Ерөнхийлөгч онц байдал зарлахгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 12

Ерөнхийлөгч онц байдал зарлаж, Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулж магадгүй гэх мэдээлэл цацагдаад байгаа.

Тэгвэл Ерөнхийлөгч чуулган хуралдаж буй цаг хугацаанд онц байдал зарлах эрхгүй талаар хуульч О.Мөнхсайхан тайлбарлажээ.

Тэрбээр “Үндсэн хуулийн дагуу УИХ чуулж буй энэ үед Ерөнхийлөгч онц байдал зарлахгүй, мөн чуулганы чөлөө цагт ч ҮАБЗ-ийн зөвлөмж гарахгүйгээр Ерөнхийлөгч онц байдал зарлахгүй” гэжээ.

Тухайлбал, УИХ-ын чуулган чуулж буй үед онцгой нөхцөл үүсвэл УИХ онц байдал зарлах бөгөөд энэ үед Ерөнхийлөгч онц байдал зарлахгүй талаар Үндсэн хуулийн 25.1.8, 33.1.12-т тодорхой заасан. Мөн Онц байдлын тухай хуулийн 5.1-д “Үндсэн хуулийг 25.2-т заасан онцгой нөхцөл УИХ-ын ээлжит болон ээлжит бус чуулган чуулж байх үед бий болсон бол УИХ онц байдал зарлах тухай асуудлыг Ерөнхийлөгч, Засгийн газар эсхүл УИХ-ын нийт гишүүдийн ¼-ээс доошгүй санаачилгаар хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсэн.

Харин уг хуулийн 5.3, 5.4-т “Үндсэн хуулийн 25.2-т заасан онцгой нөхцөл УИХ-ын чуулганы чөлөөт цагт бий болсон бөгөөд үйл явцын өрнөлт нь онц байдал нэн даруй зарлахыг шаардаж байгаа хойшлуулшгүй тохиолдолд ҮАБЗ-өөр Ерөнхийлөгч онц байдал зарлах тухай захирамж гаргана”, Ерөнхийлөгч энэ дагуу онц байдал зарласан бол УИХ уул зарлигийг гарсан өдрөөс 7 хоногийн дотор хэлэлцэж батлах эсхүл хүчингүй болгох хуулийн заалттай. УИХ онц байдал тогтоох шаардлагагүй гэж үзвэл уул шийдвэр гарсан өдрөөс эхлэн Ерөнхийлөгчийн зарлиг хүчингүй болно гэж тус тус заасан байдаг аж. 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Мэргэжлийн хүн(202.126.90.146) 2025 оны 03 сарын 13

Охоо хийсээр байгаад оройноосоо халзарчихсан энэ юу яриад байгаа юм бэ????

1  |  0
Шавь(43.242.243.106) 2025 оны 03 сарын 13

Монгол орныг хууль цаазыг устгаж байгаа гадаадын нөлөөлөлийн туршуулуудын нэг.

1  |  0
сонгогч(202.9.46.86) 2025 оны 03 сарын 13

баттулга олон удаагийн үйлдлээрээ хуулиа санаатай зөрчөөд байгаа...... ийм маягаараа хууль зөрчөөд онц байдал зарлахйг үгүсгэхгүй гэж бодож бна.... бас саяхан олон хүнийг генерал болгосон !!!! энэ нь Мьянмар улс шиг арми хөдөлгөж төрийн эрхийг хууль бусаар авч мэдэх юм гэсэн хардлагыг төрүүлж бна...ер нь энэ хүн юу ч хийж магадгүй гэдэгт иргэнийхээ хувьд бодож бна даа. миний бодол буруу байгаасай билээ...

2  |  0
Зочин(192.82.90.146) 2025 оны 03 сарын 13

Энэ Баттулгыг яах вэ.Үнэхээр хэцүү хүн юм.Аятайхан байж байгаад ганц сар тэсээд зайлаач.Яах гээд төр засаг ард иргэдийг бужигнуулаад байдаг ёрын амьтан бэ.

2  |  0
zochin(202.126.89.144) 2025 оны 03 сарын 13

Ene battyllga er n yag yah geed bgaan bol.\n

2  |  0
зочин(202.9.40.166) 2025 оны 03 сарын 13

хуулийг хэн нэгэн нь дур мэдэн тайлбарлахыг сүүлийн үед ханаталаа уншлаа ер нь хуулийн мэдлэгээ сайжруулаад өөрийнхээ хэмжжээнд тайлбарлаад байж чадахаар болтол ойлгосон шүү\nтиймээс сөргүүлээд ”өөрөө бүү донгос”

1  |  0
Zl(202.9.46.87) 2025 оны 03 сарын 13

Чи мэддиймуу

2  |  0
Top