УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд 2021 оны тавдугаар сарын 5-наас эхлэн долоо хоногийн хугацаанд өлсгөлөн зарласан. Эцэст нь УИХ дахь МАН, АН-ын бүлгийн гишүүд зөвшилцлийн ажлын хэсэг байгуулснаар өлсгөлөн зогссон билээ.
Гишүүд долоо хоног өлсгөлөн зарласны дараа хүний бие хэвийн горимд ороход тодорхой хугацаа шаарддаг. Энэ дагуу өлсгөлөн зарласан гишүүд Клиникийн II төв эмнэлэгт эмчлүүлж байна.
Сануулахад, УИХ-ын даргын захирамжаар хамтарсан ажлын хэсэг байгуулж Улсын бүртгэлийн тухай хуулийн хэрэгжилт, СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрхэн хэрэгжүүлж байгаа гэх зэрэг тодорхой таван асуудалд хяналт шалгалт хийх юм. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал нар ажиллах бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон байна.

Сэтгэгдэл ( 2 )
Хаа хамаагүй зураг байна.
MAN namiin mønkorgild helehed ta nart unen zøv shiidver gargahaas øør yamarch songolt bhgui gedgiig sanuulya. irged bid ta nariin bodood tootsood bgaa shig teneg bish shuu!!!