Иргэн та Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн мэдээллийг болон таны байнга оршин суугаа газрын хаягт бүртгэгдсэн сонгогчийн мэдээллийг ЭНД ДАРЖ шалгах боломжтой.
ВИДЕО: Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтын мэдээлэлтэй танилцах заавар
1. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны өдрийг дуустал гурав хоног үргэлжилнэ.
2. Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийн материалыг тавдугаар сарын 2-5-ны өдрийн хооронд хүлээж авна.
3. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх эсэхийг шийдвэрлэх хугацааг тавдугаар сарын 6-8-ны хооронд гэж заажээ.
4. Сонгуулийн ерөнхий хорооноос тавдугаар сарын 8-10-ны өдрийн хооронд нөхөн болон дахин нэр дэвшүүлэх хугацааг олгоно.
5. Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг тавдугаар сарын 24-ний өдрөөс өмнө шийдвэрлэж, олон нийтэд танилцуулна.
6. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа тавдугаар сарын 24-ний өдөр эхлэх бөгөөд 15 хоног үргэлжилнэ.
7. Зургаадугаар сарын 06-ны өдөр саналын хуудас болон санал тоолох төхөөрөмжийг хэсгийн хороодод хүргүүлэх ажлыг зохион байгуулна.
8. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгааны хугацаа зургаадугаар сарын 07-ны өдрийг дуустал явагдана.
9. Санал авахын өмнөх өдөр зургаадугаар сарын 8-ны өдөр тохиох бөгөөд энэ өдөр 09:00-20:00 цаг хүртэл зөөврийн битүүмжилсэн саналыг хайрцгаар иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулна.
10. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрийг зургаадугаар сарын 09-ний өдөр гэж тогтоосон бөгөөд саналыг 07.00-22:00 цаг хүртэл авна.
Сэтгэгдэл ( 0 )