Н.Наранбаатар: Өмнөговьд дахин шинээр боомт нэмэх шаардлага байхгүй

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 15

Өмнөговь аймгийн Цагаан дэлийг боомт болгож, зам тавих нь гэсэн сургаар орон нутгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Тэгвэл тухайн орон нутгаас сонгогдсон гишүүн болох Н.Наранбаатар ямар байр суурьтай байгааг тодрууллаа. 

-Өмнөговь аймгийн Цагаан дэлийг боомт болгож, зам тавихыг орон нутгийн иргэд нь эсэргүүцэж байна. Харин та ямар байр сурьтай байна вэ?

-Би мэдээлэл муутай байна. Энэ асуудлаар мэдээлэлтэй болж байж ярихгүй бол одоохондоо мэдээлэлгүй байна.  

-Таны сонгогдсон тойрогт ийм асуудал болж байхад мэдээлэлгүй байна гэдэг нь ямар учиртай юм бэ?

-Жагсаал цуглаан болж байгаа тухай би мэдээлэлгүй байна. 

-Цагаан дэлийг боомт болгож, шинээр авто зам тавихыг орон нутгийн иргэд эсэргүүцэж байна. Тус аймаг хоёр боомттой. Шинээр боомт байгуулж, зам тавих нь экологийн талаасаа ч хохиролтой гэж орон нутгийн иргэд хэлж байна?

-Дахин шинээр боомт нэмэх шаардлага байхгүй. Би өмнө нь Өмнөговь аймгийн Засаг дарга байхдаа ч ийм байр суурьтай байсан шүү дээ. Тухайн үед энэ ажлыг яам руу бичиг өгч байж түр хойшлуулсан. 

-Одоо дахиад зам тавих гээд бэлтгэл ажил эхэлсэн юм биш үү?

-Одоогоор ажил эхлэх бэлтгэл хангагдаж байгаа болон жагсаал цуглаан хийж байна гэсэн мэдээлэл надад ирээгүй. Тодорхой мэдэж байж ярихгүй бол болохгүй. Би Засаг дарга байхаасаа л наад асуудлыг чинь мэдэж байсан. Тухайн үед газар дээр нь очиж, сум багийн иргэдтэй уулзаад холбогдох яам руу нь бичиг өгөөд хойшлуулсан. 

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.89.199) 2021 оны 05 сарын 16

мэдэхийн дээдээр мэдэж байгаа өөрөө засаг байхдаа зөвшөөрлийг нь олгосон болохоор

0  |  0
Эрдэнэ(103.212.118.184) 2021 оны 05 сарын 16

зам байгаль сүйтгэдэггүй харин мал малчин сүйтгэдэг

0  |  0
Зочин(66.181.160.48) 2021 оны 05 сарын 16

Энэ боомтыг анх Бадраа засаг дарга байхдаа дээш доош нь бичиг бичиж нээлгэхийг их хүссэн хүсэлт явуулсан юм. Одоо ИТХ-ын дарга болсон дахиад нээлгэх талаар ярьсан явж бна гэсэн шүү. Зам, боомтын талаар хүмүүстэй тохироод явж бна лээ. Өөрийах нь нүүрсний орд Хүрмэнд байдаг. Түүнийгээ зөөх гээд нээлгэхээр хөөцөлдөөд бна.

0  |  0
Зочин(66.181.160.48) 2021 оны 05 сарын 16

Гарчиг нь хүнийг доош нь хийсэн гарчиг бна

0  |  0
zochin(66.181.161.46) 2021 оны 05 сарын 15

Хулгайч луйварчин ажнай Батэрдэний луйвар үүнийг аль түрүүчийн их хурлийн гишүүн байхдаан санаархаж байсан хулгайч

0  |  0
Зочин(202.55.188.106) 2021 оны 05 сарын 15

Мэдээгүй бас мэдэж байсан. Юу гэж ойлгох уу? Би мэдэх арай болоогүй байна аа гэх байсан юмуу? Наад асуудал чинь надад ”мэдэгдэх” ёстой. Мэдэж байтал надад мэдүүлэхгүй далдуур хийчих гээд байна. Тийм болохоор би мэдэх хэрэгтэй байна. Мэдэхэд бас хугацаа орно.

0  |  0
зочин(59.153.112.247) 2021 оны 05 сарын 15

Буруу сонголт. Мандахбаяр байсан бол хэзээний мэдсэн байна даа.

0  |  0
(66.181.190.198) 2021 оны 05 сарын 15

hujaa hujaa hujaa

0  |  0
Зочин(202.55.188.106) 2021 оны 05 сарын 15

Мэдсэн байх учиртай билүү?

0  |  0
зочин(66.181.161.58) 2021 оны 05 сарын 15

Мал, угаасаа ямар ч чадваргүй гар шт.

0  |  0
d(103.229.120.213) 2021 оны 05 сарын 15

dddddddd

0  |  0
б(103.229.120.213) 2021 оны 05 сарын 15

ц

0  |  0
a(103.229.120.213) 2021 оны 05 сарын 15

e

0  |  1
Top