Намын бүлгүүд хуралдаж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 17

УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд цахимаар хуралдаж байна. Хуралдаанаар энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүд дээр саналаа нэгтгэх юм.

Энэ долоо хоногт УИХ-аар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг  хэлэлцэж байр, сууриа нэгтгэх  аж. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд одоогийн болон өмнө нь Ерөнхийлөгчөөр сонгогдсон эрхмүүд нэр дэвших эрхгүй тухай заалтыг хуульдаа тусгах шаардлагатай гэж Үндсэн хуулийн цэц үзсэн билээ. Уг дүгнэлтийг УИХ хүлээж аваад, хуульд тусгасан тул Ерөнхийлөгч Х.Баттулга үүнд нь хориг тавьсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top