ЭЗБХ: Хадгаламж, шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийг дэмжив

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 18

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2021.05.18) хуралдаан 17 гишүүний ирцтэйгээр цахим хэлбэрээр хуралдав.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар танилцууллаа.

Төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг чуулганы нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудыг хуулийн төсөл бүрэн тусгажээ. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу нэгдсэн хуралдаанаар анхны хэлэлцүүлэг явуулах үед тухайн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулахгүйгээр уг асуудлыг гүйцээн боловсруулж, хуулийн төслийн холбогдох зүйл, хэсэг, заалттай уялдуулахаар заасны дагуу Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн төслийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн “нэмэгдүүлсэн хүү” гэснийг хасах асуудлыг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй бөгөөд уг асуудлаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг бэлтгэснээ танилцуулсан.

Төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар асуулт асууж, хариулт авав. Үргэлжлүүлэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлээд, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.24.145) 2021 оны 05 сарын 18

Хадгаламж хүүгүй,Төр банкуудад хүүгийн зөрүү өгдөг, тэжээдэг,тэгээд хаана хүү буурав. Мөнгө хүүлэгчид даварсаар...

0  |  0
Top