Л.Халтар: Нийт 175 км үргэлжлэх "Богд хаан" төмөр замыг барина

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 05 сарын 19

Засгийн газрын Өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. 

Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар "Богд хаан төмөр зам төсөл 10 гаруй жил яригдаж байна. Энэ бол Улаанбаатар хотын түгжрэл, түүнийг бууруулахад дэд бүтцийг дагсан гол чиглэл бий. Нийт 175 км үргэлжлэх төмөр зам яригдаж байна. Улаанбаатар хотоор төмөр зам дайрч өнгөрч байгаа гол замын дөрвөн хэсэг дээр огтолцож байгаа юм. Энэ нь авто замыг түгжрэлд их нөлөөлдөг. Харин Богд хаан төмөр замыг барьснаар авто машины гарам дээр түгжирдэг хугацааг 57 хувиар бууруулж болж байна. Хоёрдугаарт, Улаанбаатар хот дотроо баахан дэд бүтэцтэй. Үүнийг "Богд хаан" төмөр замынхаа дагуу үе шаттайгаар хотоос гаргана гэж төлөвлөж байна. Ирэх долоо хоногт Богд хаан төмөр замын техник эдийн засгийг боловсруулж, бэлтгэл ажлаа хангахад шаардлагатай төсвийг шийдүүлэхээр Засгийн газрын хуралдаанд оролцуулна" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(112.72.15.182) 2021 оны 05 сарын 19

энэ бас бөх үү? кк нэвт сонгоууль ханхлаад байна даа, попуудын амнаас

0  |  1
Тимо(139.5.217.144) 2021 оны 05 сарын 19

МАН-Д Ч ЗАМЫН АСУУДАЛ Ч ГЭЛТГҮЙ ДЭД БҮТЦИЙН АЖИЛ ХИЙХЭД МАРУУХАН ДАА.ДАРХАНЫ ЗАМАА ХАР ТТ-Н ЦАХИЛГААН СТАНЦ БАРАГ СОНГУУЛИЙН ШОУ БАЙЖ

0  |  1
Zochin(202.126.90.84) 2021 оны 05 сарын 19

Hutsulgui darhanii zamaa tavi erguunuudee

0  |  1
Zochin(192.82.88.117) 2021 оны 05 сарын 19

Эхлээд Дарханы зама янзалж жимбылэгчээд дараагийн ажилдаа оруул үнэмшилтэй урамтай байх.

1  |  0
Top