Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Яг одоо Засгийн газрын тогтоолын төсөлд сайд нараас санал авч байна.
Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "Нийслэл хотын эрх зүйн, эдийн засаг болон бусад асуудлыг цогцоор шийдэх цаг болсон. Үүнийг Засгийн газар дэмжиж, томоохон санхүүгийн асуудлыг нь нээж өгч байна. Хот дээр асуудал их байдаг. Амаргүй байдаг л даа. Цаашид ихээхэн өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байна.
Л.Халтар сайд "Богд хаан" төмөр замаа төлөвлөхдөө Багахангайгаар дайрах тал дээр анхаарахгүй бол болохгүй.
Хүн ам төвлөрсөн хот тосгон тэнд байж байхад тойруулж төлөвлөх нь буруу шүү. Энэ шийдлээ дахин харах ёстой. Зайлшгүй Багахангайгаар дайрах ёстой зам юм" гэх саналыг хэллээ.
Сэтгэгдэл ( 0 )