ТББХ: Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2021 оны 05 сарын 19

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд Ерөнхийлөгч Х.Баттулга бүхэлд нь тавьсан. Тэгвэл Ерөнхийлөгчийн хоригийг өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцлээ. 

Ерөнхийлөгчийн хоригийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.05.19/ хуралдаанд танилцуулав.

Хориг тавьж буй үндэслэлээ Ерөнхийлөгч "...Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдрөөс өмнөх нэг жилийн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлах, түүнд өөрчлөлт оруулахыг хориглоно.” гэж заасан. Тиймээс миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, төрийн тэргүүний хувьд Улсын Их Хурлаас хуулиа мөрдөж, сахин биелүүлэхийг шаардаж, бүрэн эрхийнхээ хүрээнд энэхүү хоригийг тавьж байна" гэж тайлбарлажээ. 
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.10.23.173) 2021 оны 05 сарын 19

Женко хамгийн өгөөмөр еөк бсан шүү

0  |  0
Иргэн(59.153.115.156) 2021 оны 05 сарын 19

Чи хориг тавихаас өөр юм хийдэг юм уу

0  |  0
Top