Наадмын дараа хотын захиргааг Яармаг руу нүүлгэнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 19

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2021.05.19) болж, дараах шийдвэрийг гаргалаа. 

Энэ удаагийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах хөтөлбөр, дулаан, эрчим хүч, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дагуул хот, “Богдхан төмөр зам”, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төрийн байгууллагууд үе шаттайгаар хотын төвөөс гарч манлайлал үзүүлэх хэрэгтэй. Хотын захиргаа Яармаг руу нүүнэ. Энэ асуудал наадмын дараа шийдэгдэнэ. Хот төлөвлөлтийг хариуцан ажиллаж байгаа гэдэг агуулгаараа Барилга, хот байгуулалтын сайд үүн дээр манлайлал үзүүлнэ гэдгээ хэлсэн. Хамгийн асуудалтай, дэд бүтэцгүй газар дэд бүтцээ бий болгоод, Н.Тавинбэх сайдтайгаа асуудлаа ярилцаад яамаа гэр хороолол руу нүүлгэнэ" гэсэн юм.

Учир нь нийслэлийн түгжрэл тэг зогсолт хийх хэмжээнд байгааг хотын дарга тооцоо судалгаатай хэлсэн. Тухайлбал, нийт тээврийн хэрэгслийн 54,1 хувь нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож байна. Түгжрэлээс үүдэн гарч байгаа шатахуун, цаг хугацааны зардлыг тооцож үзэхэд, 2020 онд 2,7 их наяд төгрөг буюу 1 тэрбум ам.долларын алдагдал улсаараа хүлээжээ.

Энэ байдлаараа 2025 онд 24,3 их наяд буюу 8,5 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр харагдаж байна.
 

  • Автозамын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд дунджаар 13 км цаг хурдтай хөдөлгөөнд оролцож байна. Оргил ачааллын үед 8,9 км цагийн хурдтай оролцдог. Дэлхийн стандартаар 13 км цаг гэдэг бол тэг зогсолт гэж нэрлэгддэг учир Улаанбаатар тэг зогсолт хийгээд байна. Дөрөвдүгээр сарын 9 буюу хөл хорио тогтоохын өмнөх өдөр тэг зогсолт болсон.
     
  • Гол автозамуудын даацыг 2010 онтой харьцуулахад 3 дахин хэтэрсэн.
     
  • Түгжрэлээс үүдэж алдагдсан боломжийн нийт өртөг 2024 онд ДНБ-ий 10 хувьд хүрэхээр байна.
     
  • Нийслэлийн нэг иргэн өдөрт 2,5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж байна.

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.178.212) 2021 оны 05 сарын 22

Терийн байгууллагынхан машинаас татгалзаж нийтийн тээвэр, дугуйгаар ажилдаа явдаг болчихвол тугжрэлийг багасгахад их л нэмэртэй дээ, яг унэндээ бол хотын тевийн ихэнх зогсоолыг эзлээд едержин тугжээд зогсчихдог улс чинь тэд ш дээ

0  |  0
zochin(122.201.23.84) 2021 оны 05 сарын 20

яагаад наадмын дараа гэж одоо нүүлгэх хэрэгтэй ш дээ!!!

0  |  0
Бод2(203.91.115.44) 2021 оны 05 сарын 19

Төрийн байгууллагынхан бүгд ДУГУЙ унаж ажилдаа ирж буцаж бай. Өдөржин ширээний ард хуралдаж суудаг хүмүүс урт удаан дарга хийхэд эрүүл бие саруул ухаан хэрэгтэй. Салхинд дугуй унаж явбал тархи сэргэн, гүзээгүй бна.

0  |  0
Ббб(192.82.70.166) 2021 оны 05 сарын 19

За даа тэгвэл нисэхээсээ дайжих хэрэг гарахнээ. Хаана сэлүүхэн байна тийшээ очъё.

0  |  0
mm(66.181.161.53) 2021 оны 05 сарын 19

zov shuu manlailagch nartaa bayr hurgie

1  |  0
улам (66.181.184.232) 2021 оны 05 сарын 20

яармагийн замын ачаалал улам ихсэнэ.Хотын төв руу хэдэн минут явж ажилаа амжуулдаг байсан бол одоо бүр их цаг алдана.Долоон буудлын должингийн амьдрал улам л хүндрэнэ.Хайрөн төсвийн мөнгө

3  |  0
Зочин(202.55.188.100) 2021 оны 05 сарын 19

Сумьяабазар яармаг руу нүүхгүй гээд байсан яасан бэ хойд зуслангаас яармаг руу яаж ажилд явах вэ

0  |  0
Зочин(202.55.188.100) 2021 оны 05 сарын 19

Сумьяабазар яармаг руу нүүхгүй гээд байсан яасан бэ хойд зуслангаас яармаг руу яаж ажилд явах вэ

0  |  0
Зочин (202.9.46.234) 2021 оны 05 сарын 19

ЯАРМАГИЙН ЗАМ ОДОО ТЭГ ЗОГСОЛТ ХИЙЖ БАЙГАА.ТҮҮНИЙГ ЯАЖ ШИЙДЭЖ ХОТЫН ЗАХИРГААГАА НҮҮЛГЭХ ВЭ.

1  |  0
зочин(192.82.86.149) 2021 оны 05 сарын 19

яармаг руу нүүсэн нь зөв хотын захиргаа аль эрт л нүүнэ гэж байсан биз дээ

1  |  0
Zochin(64.119.20.15) 2021 оны 05 сарын 19

yarmagiin zam bitvv tvgjrel boloxiin bn yu ch shiidej chadahgui ulam l ard irgeddee gai bolohiin\n

2  |  0
Уншигч(192.82.76.69) 2021 оны 05 сарын 19

Зөв шүү, үүнийг бол 2 гараа өргөн дэмжинэ шүү

1  |  0
Жо(43.242.242.68) 2021 оны 05 сарын 20

Яармагийн замаа шийдвэл ажил хийж байна гэж бодъё оо

5  |  0
Top