Гурван удаа "унасан" хуулийн төслийг дахин санал хурааж, дэмжүүлэв

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 20

УИХ-ын үдээс хойших хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ санал хураалт явуулж, гишүүдийн 80 гаруй хувь нь дэмжлээ. 

Үдээс өмнөх хуралдаанаар уг хуулийн төслийг хэлэлцэж, цахимаар гурван удаа санал хураалт явуулсан ч дэмжигдээгүй юм. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар техникийн саатал гарсан гэж үзэж нэгдсэн хуралдааныг түр завсарлуулсан юм. Ингээд үдээс хойших хуралдаан эхлэнгүүт дахин санал хураалт явуулж, хуулийг төслөө дэмжүүллээ. 

Үргэлжлүүлээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/; хэлэлцэж эхлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top