Нью-Йоркийн шүүхэд “Кинг энд Спалдинг” хуулийн фирм өөрсдөө гомдлоо зогсоосноор хэрэг хаагджээ

Админ | Zindaa.mn
2021 оны 05 сарын 22

Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэгч тал “Кинг энд Спалдинг” хуулийн фирм гомдлоо зогсоож, энэ хэрэг хаагджээ

УИХ-ын гишүүн Сү.Батболдыг Нью-Йоркийн гэх тодотголтой шүүхийн хэрэгт улс төрийн зорилготойгоор холбож, мэдээллийг гуйвуулан сэвсээр хэдэн сарын нүүрийг үзжээ.

Угтаа бол Нью-Йоркийн шүүхэд нэр бүхий хүмүүстэй холбогдох мэдээллийг Монголоос хуульч Ж.Майзориг “Кинг энд Спалдинг” хуулийн фирм рүү явуулж, Нийслэлийн прокурорын орлогч Ц.Насанбаттай хамтарсан байдаг.

“Кинг энд Спалдинг” хуулийн фирм өндөр төлбөртэйгээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд 10 орчим тэрбум ам.долларыг Монголын талаас захиалагч нь төлсөн гэх мэдээлэл цацагдсан.

Хуулийн фирм ирсэн захиалгын дагуу Нью-Йоркийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус мужийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авмагцаа өөрийн онлайн мэдээллийн санд тавьснаас тухайн асуудлаар шүүх ажиллагаа явагдаагүй. Яг энэ цаг мөчид Монголын цахим мэдээллийн сайтуудаар “гадаадын шүүхээс” хэрэг үүсгэжээ гэдэг мэдээллийг тараасан. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Сү.Батболдын нэр хүндийг гутааж, нийгэмд харлуулахын тулд “Нью-Йоркод болоогүй шүүх хурлыг болсон мэтээр” дотоодод санаатайгаар тарааж түгээх ажил өнгөрсөн хугацаанд эрчимтэй явагдсан.

Нэр бүхий хүмүүстэй холбогдуулан бүрдүүлж өгсөн шүүхийн материалд хов живийн шинжтэй шар мэдээллүүд гаргаж өгсөнийг нь Нью-Йоркийн шүүх шүүхийн сонсголоор хянаж үзээд "хэлэлцэх үндэслэлгүй" гэж шийдвэрлэжээ.

Улмаар “Кинг спалдинг” хуулийн фирм 2021 оны 01 дүгээр сарын 19-ний  өдөр өөрсдийн нэхэмжлэлээ сайн дураараа татаж авсан. Ингээд гомдлыг шалгах шүүхийн явц зогсчээ.

 Нэгэнт худал гэдэг нь нотлогдсон Нью-Йоркийн шүүхийн хэрэг зогсох үед УИХ-ын гишүүн С.Ганбаатар өлсгөлөн зарлаж “шантааж” хийсэн тул Хууль зүйн сайд Х.Нямбаатар болон Засгийн газраас энэ яг ямар хэрэг болоод байгааг мэдэхийг хүсч албан бичгийг “Кинг энд Спалдинг” болон Нью-Йоркийн шүүх рүү илгээсэн.

Ингээд “Кинг энд Спалдинг” хуулийн фирмд НПГ-ын орлогч прокурор Ц.Насанбат, УПЕГ-т нууцлаг хэрнээ өндөр албан тушаалд байдаг Мойл Отгонжаргал, хуульч Ж.Майзориг нар хандсан байсан бөгөөд нэхэмжлэлээ ч тэд өөрсдөө татсан гэдэг хариуг өгчээ.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(202.9.46.135) 2025 оны 03 сарын 13

ХЭРВЭЭ ҮНЭН БОЛ У.ХҮРЭЛСҮХ ХИЙСЭН АЖЛЫНХАА ҮР ШИМИЙГ ҮЗЭХ ЦАГ БОЛЖЭЭ ХҮНИЙ ЮМААР ХҮҮДГЭНЭЭД ӨӨДТӨЙ ЮМ БОЛОХГҮЙ ДЭЭ ТЭР НЬ БУЦААГААД ӨӨРТ НЬ САЙН ЮМ БОЛДОГГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ...

1  |  0
Зочин(66.181.161.46) 2025 оны 03 сарын 13

10 тэр бум $ аа яая аа мундаг юм аа Сү ч...

1  |  0
Зочин(202.9.41.12) 2025 оны 03 сарын 13

Баттулгын хийж буй үйлдэл л дээ. Үхэхдээ үхэр буугаа тавьж байгаа байхгүй юу даа.

1  |  2
Иргэн(202.9.47.56) 2025 оны 03 сарын 13

Сү.БАТБОЛД ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХ ХАНАЖ ЦАДАХАА МЭДЭХГҮЙ ЛУЙВАРЧИН ШҮҮ

6  |  0
зочин (202.9.46.103) 2025 оны 03 сарын 13

МОНГОЛ УЛСЫН НЭР ХҮНДИЙГ ГУТААСАН НПГ-ын орлогч прокурор Ц.Насанбат, УПЕГ-т нууцлаг хэрнээ өндөр албан тушаалд байдаг Мойл Отгонжаргал, хуульч Ж.Майзориг нарТ ТООЦОХ ХАРИУЦЛАГА ГЭЖ БАЙНА УУ? ЭСВЭЛ ИЙМ ХҮМҮҮС ДУРТАЙ ҮЕДЭЭ ГҮТГЭЛЭГ ТАРААГААД ЯВЖ БАЙХ УУ?

3  |  3
Зангараг(202.179.26.220) 2025 оны 03 сарын 13

Яг энэ мэдээ өөрөө маш худал мэдээлэл байна. Нэхэмжлэнч талын төлбөр 10 тэрбум $ гэнэ. Хэзээ ч ийм юм хаана ч байхгүй. Тархи угаалт. Сү. Батболдын хэргийг дотооддоо шийдэх боломжтой ш дээ. Түүний залилан авсан монголын бүх хөрөнгийг иатан төвлөрүүлж болно. Асуудал байхгүй. Гагцхүү хамтрагчид нь хамгаалж иймэрхүү шар мэдээ цацаж байгаа.

10  |  0
Сү.Батболд (64.119.27.212) 2025 оны 03 сарын 13

Би Чингэс зочид буудлыг тухайн үеийн ЕС Жасрайд авилга өгч авсан нь үнэн. Түүнээс хойш Бороогийн алт гээд олон луйвраар ашиг олсон нь ч бас үнэн. Эдгээр хууль бусаар олсон хөрөнгөө хамгаалахын тулд би УИХ-д суудаг юм шүү дээ. Яахав хэдэн тэнэг сонгогчдод таван цаас өгөөд л сонгогдож болдог юм. Хүмүүс намайг хэлгүй гишүүн гэдэг л юм. Би хөрөнгөө хамгаалах гэж суугаа болохоос хууль хийх гэж суугаагүй. Авилгыг нь өгч болдог бол ерөнхийлөгч болмоор байна. Яахав хэлгүй ерөнхиийлөгч байна биз. Өмнөх нь эхнэргүй ерөнхийлөгч байсан. Тэрний өмнөх нь луйварчин бүр өмнөх нь авилгын загалмайлсан эцэг.

7  |  0
иргэн(103.212.117.185) 2025 оны 03 сарын 13

Хиншүү хярваснаас хэрэглэх зүйл байхгүй бололтой.Нэр ус нь нийтэд танигдсан хэн нэгний хормойноос зүүгдээд байвал өөрийн нэр давхар харагддаг гэсэн утгаар Ганбаатар галзуугаа харуулсан.

2  |  5
Зочин(192.82.69.182) 2025 оны 03 сарын 13

Байнга л Хүрэлсүх, Оюун-эрдэнэ хоёр шиг бурхан байхгүй гэх мэт дан МАН-ын талыг барьж мэдээ оруулдаг.

9  |  1
Зочин(192.82.69.182) 2025 оны 03 сарын 13

Энэ угаасаа Сү. Батболд, Хүрэлсүх хоёрын бөгсийг долоосон хөгийн сайт шд. Хэлсэн үгэнд нь битгий тоож итгээрэй.

12  |  0
Зочин(31.173.80.204) 2025 оны 03 сарын 13

10 тэрбум доллар гэнээ. Ккк

7  |  0
зочин(66.181.184.106) 2025 оны 03 сарын 13

танайх арай л нэг талыг барьсан хагас дутуу мэдээлэл хүргээд бгаа юм бишүү. бичиж бгаа бол нэг мөсөн бүгдийг нь бичээч. тухайн үед ерөнхий сайд бсан хүрэлсүх буухаасаа өмнө ямар мэдэгдэл хийсэн ?? ямар үндэслэл байсан?? гээд. яг нэг талаас харуулах гэж ядаад бгаа юм шиг. хагас дутуу мэдээлэл ?!!!

11  |  0
Top