Зөв хүн электорат эвслээс нэр дэвшигч Д.Энхбат СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ гардан авлаа.
Тэрбээр “Зөв ХҮН электорат” эвслээс миний биеийг Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн. Манай эвслээс боловсруулсан мөрийн хөтөлбөрийн дагуу, мөн биднийг дэмжигчдийн хүсэл мөрөөдлийн тусгасан хөтөлбөрийн дагуу би энэ сонгуульд оролцож байна. Энэ сонгуулийн ардчиллыг хөгжүүлэх, нийгэм, эдийн засгийг улам төгөлдөржүүлэх, иргэдийн амжиргааг дээшлүүлж, шударга ёс, авлигатай тэмцэхийн төлөө, Монгол хүн бүрийг эх орноо хөгжүүлэх ажилд оролцуулахын төлөөх хөтөлбөртэйгээр оролцоно. Би удахгүй аймаг нийслэлийн сонгогчидтойгоо уулзах болно. Монгол Улс их сонголтын өмнө ирж байна. Бид 30 жилийн ардчиллыг ардаа үлдээлээ. Дараагийн 30 жилд яаж амьдрах вэ, ирээдүйд ямар өв үлдээх вэ гэдэг шинэ сонголтын өмнө ирлээ. Шинэ Монголыг байгуулах итгэлтэйгээр ажиллах ёстой болж байна.
Үндсэн хуулийн дагуу Ерөнхийлөгч өөрийн үүрэг хариуцлага хүлээдэг. Монгол төрийн нэгдмэл байдлыг хадгалж, гурван салаа мөчирнийхөө уялдааг хангаж, гадаад тулгуур бодлогуудыг залгамжлан, өвлөж ажиллахаар сэтгэл шулуудаад байна. Энэ сонгуульд шударга, нээлттэйгээр, аль болох олон хүнд хүрч ажиллахыг хичээх болно. Монголчууд шинэ мөрөөдөлтэй, шинэ замаар явахыг хүсэж байгаа гэдэгт гүнээ итгэж байна. Тиймээс ч нам бус, инженер миний биеийг олон түмнийхээ асуулгаар сонгосон билээ.
Хэрэв бид Ерөнхийлөгчийн институцыг байгуулах эрх авч, миний бие Ерөнхийлөгчөөр сонгогдвол хамгийн эхний алхам маань нам бус, нас, хүйс үл харгалзан Монголын хамгийн чадалтай, туршлагатай хүмүүсийг оролцуулсан шинэ баг байгуулан ажиллах болно. Энэ баг маань нэг намын бус монголын баг байх болно. Тиймээс бүх хүмүүст итгэж байна. Энэ сонгуульд “Монголчууд бид чадна” гэдэг уриатай оролцож байна. Бидний зорилт бол нэг намын төлөө бус нийт олны төлөө байгаа" гэлээ.

Сэтгэгдэл ( 7 )
Одоогийн зангарагтай хүчтэй ерөнхийлөгч ман-ыг дийлэхгүй байхад өөр хэн ч гарлаа гэхэд хүчин мөхөсдөнө л дөө...шударга бус сонгууль болох нь тодорхой
Уг нь гайгүй хүн л дээ.Даан ч Доржханд гэдэг иннээж бассан хачин нөхрийн намаас дэвшчих юм.
medlegtei, bolovsroltoi eronchiilogchtei bolno,ter erch medel baichguich baisanch yaadgiin gol n ene chunii medlegiig aschiglana, bas oorchlolt chiilguulne
Ene hun manai eronhiilegchiin erkh uurgiig sain oilgoson hun bn DEMZINEE hoo
ХҮН бол МАНХҮН болсон шүү дээ.МАН ялахгүй бол ХҮН ялсан ч МАН л бно.Тэр Доржханд МАН-ын өмнөөс ҮХЦ-д өргөдлийн өгч ҮХ-ийг зөрчин Е сонгуулийн хуульд нэг хүн зайлшгүй ялах заалт оруулсан шүү дээ.Тийм болохоор ХҮН бол МАН-ы тэжээвэр бяруу юм.
Yamarch erx medel bxgui.gantsaara yu ch xiij chadaxgui.xudla amlaltand itgexe bolichixson shde xumuus
Монголд ерөнхийлөгч ямарч эрх мэдэлгүй болсон.