МҮГЗХ-ны Гүйцэтгэх захирал Д.Одонгоо Гавьяат ажилтан боллоо

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 26

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Ардчилсан хувьсгалын 32 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, төрийн одон, медаль хүртээлээ.

Тухайлбал, “Оддын үсчин” гэж олноо танигдсан “Vidal salon”-ы захирал, Монгол үсчин, гоо засалчдын холбооны Гүйцэтгэх захирал Даваасамбуугийн Одонгоог Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан цол, тэмдгээр шагналаа.

Тэрбээр Үйлдвэрлэл, хоршоодын салбар үүсч хөгжсөний 90 жилийн босгон дээр "Үйлчилгээний гавьяат ажилтан" цол хүртсэн нь онцлог байв. 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top