Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.05.27/ боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл хийлээ.
Жирэмсэн, хөхүүл, эрүүл мэндийн шалтгаанаар вакцинаа хийлгэж амжаагүй хүмүүс "Пфайзер" вакцинд хамрагдах сонголттой болжээ. "Синофарм"-ын вакциныг ч тариулж болохыг ДЭМБ, ЭМЯ зөвлөж буй.
Монгол Улс өнгөрсөн шөнө 100 мянган тун "Файзер" вакцин татаж авсан байна. Зургаадугаар сарын 15-нд давтан тунг 18+ иргэддээ хийж дуусахаар төлөвлөж байгаа бөгөөд Монгол Улс өнөөдрийн байдлаар 4 сая 700 мянган тун вакцин татаж аваад байгаа аж.
Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар "Монгол Улс өнөөдрийн байдлаар 4,7 сая тун вакцин татан аваад байна. Өчигдөр 100 мянган тун "Файзер" вакцин татан авсан тул уг вакциныг жирэмсэн болон эрүүл мэндийн шалтгаантай хүмүүст хийхээр төлөвлөлөө. Өнөөдрийн байдлаар 53 мянган жирэмсэн эмэгтэй байна. Тэд ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу, сайн дураараа вакцинжуулалтад хамрагдана. Мөн "Vero cell" вакцинд хамрагдаж амжаагүй хөхүүл ээжүүд байгаа бол "Файзер" вакцинд хамрагдах боломжтой. Хавсарсан эмгэгтэй жирэмсэн эмэгтэй эмчийн зааврын дагуу, сайн дурын үндсэн дээр вакцин хийлгэх боломжтой гэдгийг сануулмаар байна.
Монгол Улс хилээ зургаадугаар сарын 1-нд нээхээр төлөвлөж байна. Эх орондоо ирж буй Монгол Улсын иргэдэд заавал вакцинд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлага тавихгүй.
Засгийн газраас орон сууцжуулах хөтөлбөрт онцгойлон анхаарч байгаа. Дэд бүтэц, санхүүжилттэй холбоотой асуудлыг газар дээр нь шийдвэрлээд явж байна. Иймд тусгайлсан төрийн бодлого гаргах чиглэл өгсөн. Арматурын үнэ 2 дахин нэмэгдсэн тул үнэ тогтворжуулах, орон сууцны үнийн өсөлтөд нөлөөлөх эсэх асуудлыг судлах ажлын хэсэг байгууллаа.
"Токио-2020" олимп болон паралимпын эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгож, үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг 2021 оны зургаадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30 хүртэлх хугацаанд 1,5 сая төгрөг болгох, цаашид тамирчны цалинг сард 1,2 сая, дасгалжуулагчийн цалинг 1,5 сая төгрөг болгож тогтоох шийдвэрийг Засгийн газар гаргалаа. Шаардагдах хөрөнгийг Биеийн тамир, спортын улсын хороо 2021 оны батлагдсан төсвөөсөө гаргана. Шигшээ багийнхан сарын 650-800 мянган төгрөгийн цалинтай байсан" гэлээ.
Үндэсний шигшээ багийн тамирчидодоогоор олимп, паралимпын 30 эрх аваад буй. Ирэх сарыг дуусах хүртэл 10 төрөлд 31 эрх нэмж авах боломжтой гэж тооцоолжээ.
Үндэсний шигшээ баг спортын 22 төрлөөр хичээллэдэг 196 тамирчин, 44 дасгалжуулагч, 34 бэлтгэл хангагч, нийт 274 хүний бүрэлдэхүүнтэй юм.
Сэтгэгдэл ( 2 )
Бүр нэг үхчийсэн царайтай
Куц зээлсэн мөнгөө өгөөч алмасаа