С.Амарсайхан: Олон нийтийн сүлжээнд худал мэдээлэл тарааж иргэдийг төөрөгдүүлж байгаад харамсаж байна

Админ | Zindaa.mn
2021 оны 05 сарын 27

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан говийн аймгуудад албан томилолтоор ажиллахдаа Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Угтаал, Баянжаргалан сумын нутгаар орж, отроор яваа малчдын төлөөллүүдтэй уулзаж хүнс болон өвс тэжээлийн тусламжийг шийдэж, байгалийн гамшигт орон гэрээ алдсан малчдад гэр олгосон билээ.
Дундговь аймагт энэ хавар байгалийн гамшигт үзэгдэл удаа дараалан тохиолдож, нөхцөл байдал хүндэрч байгаа учраас отроор яваа малчдын амьжиргааг дэмжих, өвс тэжээлийн үнийг тогтворжуулах, гамшигт өртсөн иргэдийн хохирлыг шуурхай шийдэх тал дээр Засгийн газар байнга анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

Шадар сайд энэ үеэр цөлжилтийг багасгах, экологийн тэнцвэрт байдлыг хадгалах чиглэлээр хаана хаанаа анхаарч ажиллахгүй бол байгалийн гамшигт үзэгдэл шороон шуурга цаашид ч их хэмжээний хохирол учруулах тухай ярьсан агуулгыг зориуд мушгин гуйвуулж, эзэнгүй хуурамч цахим хаягнаас “Шадар сайд С.Амарсайхан бэлчээрийг төлбөртэй болгож, малын тоог цөөрүүлж байж улс орон хөгжинө” гэж хэлсэн хэмээн олон нийтийн сүлжээнд түгээж байгаад харамсаж байна.

Байгалийн гамшигт өртөж зарим нь орох оронгүй болсон, олонх нь хоттой малаасаа салж, үхсэн малынхаа сэг зэмийг хэрхэн устгах сөхөөгүй шахам хаврын хавсарганд зүтгэж байгаа малчдын сэтгэлзүйд энэ бүхэн хамгийн хүндээр тусаж буйг бодолцож, дээрх гүтгэлэг, худал мэдээллийг дэврээж түгээхгүй байхыг Та бүхнээс хичээнгүйлэн хүсье.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн (66.181.180.71) 2025 оны 03 сарын 13

Тэгээд худал гүтгэлэг тарааж, цацдаг нь та нарын цэцэглүүлж байгаа ардчилал юм биз дээ. Малчдад малыг нь өгсөн болоод л хамтын аж ахуйг нь тарааж хаяад алга болсон, ер нь Монголыг яаж хорлохоо 30 жил уралдуулж байгаа ардчилал гэсэн нэртэй тарз нөмөрсөн хулгайч нарыг цэвэрлэж байж л энэ улс орон цаашаа явна гэдгийг ЗАНГАРАГ нэртэй зандалчинд хатуу анхааруулж байна.

1  |  0
Зангараг(202.179.26.220) 2025 оны 03 сарын 13

Хоосон хуцаж чалччихаад би тэгээгүй гээд гүрийдэг нь Бериягийн үеэс эхэлсэн коммунист зөн араншин шүү.

1  |  1
хн(77.38.148.28) 2025 оны 03 сарын 13

тийм байлгуй дээ, манайхаан та нар арай дэндэж байна шуу

1  |  0
???(192.82.78.240) 2025 оны 03 сарын 13

Тийм байлгүй дээ. Арай юу ??

2  |  0
Top