Улаанбаатар хотын нийтийн тээвэрт парк шинэчлэл хийнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 28

Улаанбаатар хотын дарга Д.Сумъяабазар Нийслэлийн харьяа газрын албан хаагчидтай уулзаж, санал солилцож байгаа билээ.

Үүний хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээний газар, Нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төвийн хамт олонтой уулзлаа.

Улаанбаатар хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын түүхэн шийдвэр гарсныг танилцуулаад ирэх жилүүдэд томоохон бүтээн байгуулалт хийгдэнэ гэдгийг онцоллоо.

Жил бүр улсын төсвөөс 420 тэрбум төгрөгийг нийслэлд өгөхөөр болсон. Энэ мөнгийг дан ганц зам барилга, байгууламж барихад зарцуулахгүй. Улаанбаатар хотын нийтийн тээвэрт томоохон шинэчлэл хийхэд тодорхой хувийг нь зарцуулна. 420 тэрбум төгрөгөөс гадна санхүүгийн олон эх үүсвэрийг татна.

Сүүлийн 30 жил хуримтлагдсан хотын асуудлыг шийдвэрлэхэд хууль эрх зүйн орчныг мөн сайжруулах шаардлагатай байгаа. Тиймээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж УИХ-аар тун удахгүй хэлэлцүүлэх гэж байгаа билээ. Улаанбаатар хот бие даасан хууль эрх зүйн орчныг бүрдүүлж чадвал тулгамдсан асуудлаа шийдэж чадна. Мөн УИХ-д хотын хөгжлийг дэмжих Түр хороо байгуулагдсан. Тиймээс УИХ, Засгийн газрын хэмжээнд томоохон дэмжлэг авч байгаа учраас бүтээн байгуулалтын ажилд нийслэлийн төр захиргааны байгууллагын чадварлаг, туршлагатай мэргэжилтнүүд хэрэгтэй байгаа юм. Ур чадвартай, сэтгэлээсээ ажиллаж байгаа албан хаагчдаа үргэлж дэмжинэ гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(202.179.26.220) 2021 оны 05 сарын 30

Социализмын үед наадмын тээврийн үйлчилгээнд ачааны зил -130 машины тэвшин дээр банзаар сандал хийж хүмүүсийг зөөдөг байсан. Залуу коммунистууд энийг мэдэхгүй биз дээ. Тэд коммунист МАН ыг зөвхөн мөнгө хулгайлах эрх мэдэлд очиж болох шат гэж үздэг. Үнэндээ тийм ч байгаа.

0  |  1
Иргэн(103.10.23.158) 2021 оны 05 сарын 30

Сум дарга ярьсаар байгаад улиг болжээ хэн тоож сонсохгүйнээ

0  |  1
Top