Гадаад дахь монголчууд ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН САНАЛАА өгч эхэллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 05 сарын 30

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд явуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Монгол Улсаас гадаадын 29 улсад суугаа 45 дипломат төлөөлөгчийн газрын байранд тухайн улсын орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт зохион байгуулна.

Гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр хуульд заасан хугацаанд бүртгүүлжээ.

Австрали Улс дахь Монгол иргэд цагийн бүсчлэлээр хамгийн түрүүнд саналаа өгч эхэлсэн бөгөөд саналаа өгөхөөр 767 сонгогч бүртгүүлснээс Канберра хотын цагаар 13:00 цаг гэхэд 405 сонгогч саналаа өгөөд байгаа юм. Токио хотод тухайн улсын цагаар 12 цагийн байдлаар 164 иргэн саналаа өгчээ. Ийнхүү Канберра, Токио, Сөүл, Эрхүү, Дели, Нур-Султан, Бишкек хот гэх мэтчилэн цагийн бүсчлэлээрээ санал авах ажиллагаа эхлэн сонгогчид саналаа өгсөөр байна.

Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа үргэлжилж байна.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.216.34) 2021 оны 05 сарын 30

Наад Хүрэлсүхийхээ өөрийн толгойгоор хийсэн юмыг нь хэлээч дээ, түүнд санаачилсан, хийсэн юм юу ч байхгүй дээ, бусдын аягатай будааг идсэнийг нь юунд сайрхана вэ, зусардана, пялдагнана гэхэд арай дэндэж байна даа зарим амьтад.

0  |  0
Зочин(139.5.216.34) 2021 оны 05 сарын 30

Инээдтэй ч гэх нь хаашаа юм дургүй хүргэсэн гэвэл таарах олон хувирах юм аа энэ МАН. МАН согуулиар олон суудал авч гарч ирээд хамгийн түрийнд гаргасан шийдвэр нь өмнөх сонгуулиар байгуулагдсан засгийн газар Соёлын яам байгуулаад 4 жил болсоныг үгүй хийж уг яамыг татан буулгасан шүү дээ. Гэтэл одоо хэдэн хөгшчүүлийг суулгачихаад Соёлын яамтай болгосон Хүрэлсүхэд байрлаж байгаагаа илэрхийлж гэнэ ээ, ичмээр юм. ТэрХүрэлсүхийнх нь мөрийн хөтөлбөр гэсэн чинь авах юм даан ч алга. Монголын хөгжлийн суурийг тавих иж бүрэн төлөвлөгөө гаргаад, батлуулаад түүнийхээ төлөө зүтгэсэн Баттулгыг яасан билээ?

0  |  0
сонгогч(202.9.46.90) 2021 оны 05 сарын 30

МОНГОЛЫН ТӨР ЗАСАГ 30 ЖИЛИЙН ТУРШ ЯРЬСАН ХЭРНЭЭ ШИЙДВЭРЛЭЖ ЧАДААГҮЙ БАЙСАН НЕФТЬ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР, ГАШУУН СУХАЙТЫН ТӨМӨР ЗАМ, УБ-ЫН УТАА ЗЭРЭГ ОЛОН ТОМ АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭЖ, АЖИЛ ХЭРЭГ БОЛГОСОН НЬ У.ХҮРЭЛСҮХИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР СОНГОХ ХАНГАЛТТАЙ ҮНДЭСЛЭЛ БОЛНО.

0  |  2
зочин(139.5.216.212) 2021 оны 05 сарын 30

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ бол адгийн луйварчин гэдгийг Монголчууд бүгдээрээ мэднэ. Харин ХҮН намын дарга Доржханд, ХҮН намаас нэр дэвшигч Энхбат нар бол гадаадын банкны эзэдтэй холбоотой, гадаадын эдийн засгийн алуурчдын далд гар хөл гэдгийг Монголчууд тэр бүр мэдэхгүй. Доржханд, Энхбат нараас болгоомжлогтун монголчуудаа.

0  |  0
сонгогч(202.9.46.90) 2021 оны 05 сарын 30

”УЛС ТӨРИЙН ХҮЧНИЙ ТЭНЦВЭР” ГЭСЭН ХУУРАМЧ ХАЛХАВЧИН ДОР БИД 12 ЖИЛ АН-с ЕРӨНХИЙЛӨГЧ СОНГООД : УСТГАСАН ШУДАРГА ЁС, УХСАН ХОНГИЛ, УЛСАА ХУДАЛДСАН УРВАГЧ, УЧРАА ОЛОХОО БАЙСАН АРДЧИЛАЛ, ГАЦААСАН ЭДИЙН ЗАСАГ, ГАНЦ ХҮНД ҮЙЛЧИЛДЭГ ШҮҮХ, МОНГОЛОО ТОНОСОН ДЭЭРЭМ, МОЛИГО ҮМХҮҮЛСЭН 12 ЖИЛИЙГ ИЛЭЭЛЭЭ... !!! ОДОО СОЛИХ ЦАГ НЬ ИРЖЭЭ. ЭС БӨГӨӨС ...??? !!!

0  |  0
Zochin(109.89.151.254) 2021 оны 05 сарын 30

Toxiroo xiisen songoltgyi songuuliig xiixgyi baix ni zyid niitsne !!!

2  |  1
hh(192.82.89.1) 2021 оны 05 сарын 30

МОНГОЛЧУУД МИНЬ ЗӨВ СОНГОЛТОО ХИЙГЭЭРЭЙ 30 ЖИЛ ЗОВЛООО

1  |  1
Цагаан сонгууль хамг(66.181.176.86) 2021 оны 05 сарын 30

СОНГОЛТГҮЙ БОЛСОН ХҮМҮҮСТ\n50%-ийн ирц бүрдүүлэхгүйн тулд сонгууль өгөхгүй байх нь СОНГОЛТГҮЙ болсон сонгуулийг эсэргүүцэх үр дүнтэй арга бус: 1) 50%-ийн ирц бүрдүүлэх харьцангуй амархан, тэр тусмаа МАНгаст маш амархан. 2) Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн ирц бүрдэхгүй нөхцөлд хэрэгжих заалт их тодорхойгүй, МАНгас юу ч гэж тайлбарлаад гарц олох бүрэн боломжтой. \nХарин цагаан сонгууль НИЙТ СОНГУУЛЬД ОРОЛЦОГЧДЫН ТОО-г нэмэх учраас таны дургүй этгээдийн авсан санал нийт сонгуульд оролцогчдын тоонд эзлэх хувийг бууруулах буюу таны дургүй этгээдэд 50%-ийн босго давах боломжийг өгөхгүй.

0  |  1
зочин(139.5.216.212) 2021 оны 05 сарын 30

АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ бол адгийн луйварчин гэдгийг Монголчууд бүгдээрээ мэднэ. Харин ХҮН намын дарга Доржханд, ХҮН намаас нэр дэвшигч Энхбат нар бол гадаадын банкны эзэдтэй холбоотой, гадаадын эдийн засгийн алуурчдын далд гар хөл гэдгийг Монголчууд тэр бүр мэдэхгүй. Доржханд, Энхбат нараас болгоомжлогтун монголчуудаа.

1  |  0

Аймаар(202.126.88.181) 2021 оны 05 сарын 30

Сонгуулиаа хойшлуул . Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш батлагдсан дохиодол өдөр ирэх тусам нэмэгдээд бна өнөөдөр 891 хүн халдвар авсан бна

2  |  1
Zochin(202.9.46.2) 2021 оны 05 сарын 30

Sagaan songolt shuu. Eh ornoo bodooroi

3  |  1
Top