Сонгууль гэдэг монголчуудад нэг төрлийн дарамт шахам ойлгогддог болчихсон зүйл л дээ. Тэр жилийн сонгуулийн дараа улс даяар ингэж бүсээ чангалаад гээд ярьдаг. Амлалтын уралдаанаас гадна сонгууль өөрөө баярхалт, өс хонзонгийн талбар болох нь бий. Тэр жишгээр өнөө жилийн Ерөнхийлөгчийн сонгуулийг бидэнд ямар байдлаар нөлөөлөх бол гэсэн хүлээлт ч өндөр байлаа. Ялангуяа эрх барьж байгаа намаас илүү хүч түрсэн, дайрсан өнцөг барих нь элбэг. Тухайлбал, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас М.Энхболд нэр дэвшиж өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай өрсөлдсөн. Одоо эргээд бодож байхад тухайн үедээ Ерөнхийлөгч Х.Баттулгыг бараг л шорон оронд сууж байх ёстой хүн, нэр дэвших замаар хариуцлагаас зугтаж байна гээд сурталдаж байлаа. Мөн ч олон өнцөг гаргаж харлуулах гэж хичээсэн дээ. Нэгдүгээрт, эрх барьж байгаа нам тухайн үед УИХ-д 65 суудалтай байлаа. Ийм аймар хүчийг толгойлж байгаа хүнээс эргээд олон нийт болгоомжлох тал ажиглагдаад байдаг. Тийм ч болохоор илүү улайрсан өнгө аяс харагдаад байсан юм. Хоёрдугаарт, эрх мэдэл хүч төвлөрсөн хүнд таалагдах гэсэн хүмүүс ч сайн дураараа өрсөлдөгчийг нь харлуулж гавьяа байгуулах гэж гүйлдсэн ч байх.
Тэгвэл өнөө жилийн сонгууль их даруухан болж байна. Өрсөлдөж байгаа хүмүүсийнхээ суурь хүмүүжил, хүч нөлөөнөөс ч шалтгаалж байгаа биз. Анзаараад байхад эрх баригч намаас нэр дэвшсэн У.Хүрэлсүх өрсөлдөгчдөө элдэвлэх янз бүрийн ажил хийхгүй байна. Сошиал орчинд Д.Энхбат, С.Эрдэнэ нарын дэмжигчид л баахан “шатаад” баруун солгойгүй буудаад байгаа болохоос МАН талаас гал тавихгүй байгаа юм. Хүмүүсээ ч сайн барьж, удирдаж байгаа нь мэдэгдээд байна. Хүчтэй нэр дэвшигч явж байгаа болохоор доод хүмүүс нь ганцаарчилсан гавьяа байгуулах гэхээсээ илүүтэй төв штабынхаа удирдлагыг дуулгавартай дагаж байгаа бололтой. Энэ бол нэр дэвшигч хүчтэй, зоримог, өөртөө итгэлтэй байгаагийн л илрэл юм. Түүнчлэн сонгууль бүрээр ард түмнээ талцуулах гээд байдаг хэт өрөөсгөл ойлголтоос ч олон нийтийг хамгаалж байгаа хэлбэр л дээ. Сонгуулийн сурталчилгааний өдрүүд уйтгартай ч гэмээр даруухан байгаа нь ер нь зөв шүү. Монголчууд сонгуулийг элдэв чимэггүй байдлаар хийж сурчээ. Сонгууль ер нь ийм л болох ёстой юм. Товчхондоо бас их ухаан нөлөөлж байна гэсэн үг.
Сонирхуулахад МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүх уржигдар Өмнөговь аймгийн ард иргэдтэй уулзаж мөрийн хөтөлбөрөө танилцуулжээ. Уулзалтын мэдээллүүдээс үүнийг онцолж байгаа нь ч учиртай. Ерөөсөө Монгол Улсын төсвийн ихэнхийг уул уурхайн орлого бүрдүүлдэг. Тэдгээр уурхайнуудын олонх нь Өмнөговь аймагт бий. Энэ утгаараа тухайн бүс нутгийн иргэдтэй уулзах үеэрээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч юу хэлэх нь сонирхолтой л доо. Тэгвэл нэр дэвшигч У.Хүрэлсүх уулзалтын үеэр “Хуулийн гадуур, хулгайн замаар алдагдсан орд баялгууд, улсын үйлдвэрүүдээ Монголын төр, ард түмэндээ эргүүлэн авч, үр шимийг нь иргэн бүрдээ тэгш, шударга хуваарилах бодлогоо тодорхойллоо. Үүний үр дүнд тэтгэврийн зээлтэй 230 мянган ахмадын зээлийг тэглэж, мөн зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийг олгосон. Хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн. Энэ бүхнийг халамж гэж ойлгож болохгүй. Энэ бол халамж биш. Байгалийн баялгаасаа иргэн та хүртэх ёстойгоо хүртэж байна гэж бодох хэрэгтэй. Төрийн тэргүүн бол сөрөг хүчин биш. Дэмждэг, зөвлөдөг, хамтардаг, бурууг сануулж, сэрэмжлүүлж байх үүрэгтэй субьект. Ерөнхийлөгч сөрөг хүчний байр суурь, хувийн үзэмжээр асуудалд хандаж, гацааж, түгждэг биш төрийн бодлого нэг цонх, нэгдмэл байдлаар хэрэгжих учиртай. Ерөнхийлөгч нь УИХ, Ерөнхий сайдтай эв эеийг сахиж, хүчээ нэгтгэж байж цар тахлын хүнд үеийг гарз хохирол багатай даван туулах, улс орны өмнө тулгамдсан бэрхшээл, сорилтыг шийдэх, том төсөл хөтөлбөрүүдээ бодитой ажил болгох бүрэн боломжтой. Том төслүүдийг хэрэгжүүлэхэд 4-12 жил шаардлагатай” гэсэн байна. Мөн тэрбээр “Монгол хүн бүр баялагтаа эзэн байх ёстой. Тийм ч учраас би “Баялагтаа эзэн Монгол” уриаг дэвшүүлсэн. Та баялагтаа эзэн болж чадвал тусгаар тогтнол, эрх чөлөөт Монгол Улсынхаа иргэн нь гэж бодоорой. Хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, хариуцлагатай уул уурхай явуулж байгаа компаниудыг би энд хэлээгүй. Улсдаа татвараа төлөөд ард иргэдээ цалинжуулж, хууль дүрмийнхээ дагуу ажиллаж байгаа уул уурхайг бид дэмжиж байгаа. Би Ерөнхий сайд байхдаа бизнесийн орчинд ургасан зэрлэгийг нь зулгааснаас биш зүлэг ногоог нь зулгаагаагүй. Сэтгэл гаргаад зүтгэвэл бүтэхгүй ажил гэж үгүй. Та бүхэн санаж байгаа байх. Налайхын зам 60 жилийн настай, надаас долоо ах зам. 60 жилийн турш нэг ч гар хүрээгүй замыг зургаан сарын дотор 100 жилийн настай, хоёр урсгалтай шинэ зам болгож шинэчилсэн. Эвлэлдэн нэгдэж, сэтгэл гаргаад хийж бүтээе гэвэл болохгүй зүйл үгүй гэдгийн тод жишээ энэ юм” гэжээ. Алсын замаа зөв хараад явж байгаа бол бусад зүйл нь аяндаа болно доо.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 16 )
Ямөр ч утгагүй, давсгүй хоол мэт сонгууль
Ямөр ч утгагүй, давсгүй хоол мэт сонгууль
Ямөр ч утгагүй, давсгүй хоол мэт сонгууль
Ямөр ч утгагүй, давсгүй хоол мэт сонгууль
Ямарч амтгүй хоол гэдэг шиг л юм болж байна хуучин сонгууль гэхээр сэтгэл гэгэлзээд л маш их идэвх өрнөдөгсөн одоо бүү мэд хэнд ч өгөхгүй цагаан сонгууль болно.
Хүрэлсүх Алтанхуяг Ганбаатар гурав өрсөлдсөн бол жинхэнэ сонгууль болох байлаа
Хүрэлсүхийн сурталчилгаа илт давамгайлсан, мөнгө, хүч хаясан сурталчилгаа явж байгаа нь илт байна. Харин нөгөө хоёр дэндүү даруу, дорой, даржин сурталчилгаа болж байна уу даа гэсэн сэтгэгдэл төрж байна.
ХУЦМОЙ
Энэ сонгууль сонголтгүй тул тоож байгаа хүн алга. Цагаан монгууль л болох байх даа
битгии донгос
Yag unen, bodit baidal ium l bga,
Хүүк бол зөнгараг зааж бна. Харин АН-нхан болон түүнээс угшилтай ноходын хувьд тийм араншин гаргах бол гэм биш зан, бүр заншил болсон.
Iim songuuli ch gej yi bhav ursuldugch bhgv bsan ursuldugchdiig n xylxi xyyli gargaal boliylsan xugiin songyyli
Utaggyi songuuli...
Сонголтгүй сонгуулийн үхмэл шинж төрх гэж ойлго.
НЭР ДЭВШИГЧ Д. ЭНХБАТЫН ” 7-Р САРЫН 1- НД ДАХИН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭНЭ” ГЭСНИЙГ ЭС ТООЦВОЛ НАМУУХАН , СОЁЛТОЙ Л БОЛЖ БАЙНА.