ШӨХТГ сонгуультай холбоотой 343 зөрчил илрүүллээ

2021 оны 05 сарын 31

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-т “Сонгуулийн сурталчилгаа явуулсан хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгаа дууссанаас хойш 10 хоногийн дотор сурталчилгаа явуулсан талаарх тайланг нийтэд мэдээлнэ”, 41 дүгээр зүйлийн 41.13-т “Радио, телевиз нь мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг барихгүй, хараат бус байх зарчмыг баримтална”, 43 дугаар зүйлийн 43.1-т “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал, ээлжит бус, дахин сонгуулийн тухайд сонгууль товлон зарласан шийдвэр гарснаас хойш санал авах өдрийг дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараах үйлдэл, үйл ажиллагаа явуулахыг хориглоно:”, 43.1.8-д “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх.”, 43.6-д “Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсхүл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэх заалтуудад хяналт тавьж ажиллаж байна.

Хяналт тавих хугацаанд цахим орчинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.8-т заасныг зөрчин цахим орчинд санал асууулга зохион байгуулсан, нийтэлсэн зөрчил хамгийн их гарч байна.

Өнөөдрийн байдлаар цахим орчинд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.8-д заасныг зөрчсөн 343 зөрчилд холбогдох улсын байцаагчийн дүгнэлтийг гаргаж Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлээд байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.13-т “Шударга өрсөлдөөний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хэвлэл мэдээллийн байгууллагад эхний удаа сануулах арга хэмжээг авч болно” гэж заасны дагуу цахим орчинд санал асуулга зохион байгуулсан 43 дугаар зүйлийн 43.1.8-т заасныг зөрчсөн зөрчилд 7 албан шаардлага хүргүүлж, мөн 5 зөрчилд сануулах арга хэмжээ авч зөрчлийг нэн даруй арилгуулсан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.46.157) 2021 оны 06 сарын 01

Энэ сайт Хүрэлсүхийнх юм уу.

0  |  0
Top