Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаа 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдөр эхэлж, сонгуулийн хууль тогтоомжийн дагуу хэвийн үргэлжилж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд гадаад улсад байгаа сонгогчийн саналыг тухайн улсын орон нутгийн цагаар 07:00 цагаас 22:00 цаг хүртэлх хугацаанд авахаар заасан тул Салбар комиссуудын санал авч эхлэх болон дуусах хугацаа харилцан адилгүй байдаг онцлогтой. Үүнээс шалтгаалан санал авах ажиллагаа Улаанбаатарын цагаар 2021 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 05 цагт Бүгд Найрамдах Австрали Улсын Канберра хот дахь Салбар комисст хамгийн түрүүнд эхэлсэн бол АНУ-ын Сан Франциско хот дахь Салбар комисст Улаанбаатарын цагаар мөн өдрийн 22 цагт эхэлсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргаж бүртгүүлэн, ажиглагчийн гэрчилгээ авсан “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын 4 ажиглагч, МАН-ын 15 ажиглагч, нийт 19 ажиглагч энэ удаагийн сонгуулиар гадаад улсад байгаа сонгогчдын санал авах ажиллагаанд хөндлөнгийн ажиглалт хийж байна. Харин “Зөв хүн электорат” эвсэлээс 12 ажиглагч бүртгүүлэх тухай хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4-т заасан хугацаанаас хоцроож, 2021.05.27-ны өдөр ирүүлсэн тул материалыг хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн болно.
2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Улаанбаатарын 22:00 цагийн байдлаар гадаадад саналаа өгөхөөр бүртгүүлсэн нийт 7394 сонгогчийн 68.8 хувь буюу 5087 сонгогч саналаа өгөөд байна.
Үүнд:
1 | Анкара хот дахь Салбар комисс | 27 сонгогч – 77.1 хувь |
2 | Бангкок хот дахь Салбар комисс | 33 сонгогч – 91.7 хувь |
3 | Берлин хот дахь Салбар комисс | 258 сонгогч – 62.6 хувь |
4 | Брюссель хот дахь Салбар комисс | 118 сонгогч – 71.1 хувь |
5 | Бишкек хот дахь Салбар комисс | 17 сонгогч – 77.3 хувь |
6 | Будапешт хот дахь Салбар комисс | 202 сонгогч – 64.3 хувь |
7 | Бээжин хот дахь Салбар комисс | 82 сонгогч – 97.6 хувь |
8 | Варшав хот дахь Салбар комисс | 124 сонгогч – 78 хувь |
9 | Вашингтон хот дахь Салбар комисс | 294 сонгогч – 48 хувь |
Сэтгэгдэл ( 0 )