Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан яг одоо /2021.06.01/ үргэлжилж байна. Хуралдаанаар 10 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Эхний асуудал нь хүүхдийн асуудалтай холбоотой багц асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр тодорхой үүрэг, чиглэлүүдийг Ерөнхий сайд өгсөн байна.
1. Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркын эзэмшлийн газрыг зориулалтын бусаар ашиглахыг хориглох. Хэрвээ зориулалтын бусаар ашиглавал хувийн хэвшлийн эрхийг цуцлах үүргийг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарт даалгалаа. Тус газарт зөвхөн хүүхэд, залуучуудад зориулсан үйл ажиллагаа явуулах юм.
2. "Найрамдал" ОУ-ын хүүхдийн зусланд бүрэн засвар хийх үүргийг өглөө. Тус зуслангийн хувьд 1978 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар барилга ашиглалтын хувьд хүнд байдалд ороод байгаа. Тиймээс бүрэн засвар хийж, цаашдаа тухайн газар нутагт нь нэмж газар олгохгүй байх үүрэг чиглэлийг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, Хотын захирагч Д.Сумъяабазар нарт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг даалгавар болголоо. Мөн "Найрамдал-2" зуслан байгуулах ажлыг үргэлжлүүлэн судалж, 2022 оны улсын төсөвт тусгуулах ажлыг үүрэг, чиглэл болголоо. Өмнө нь тус зусланг Хөвсгөл аймагт байгуулах шийдвэр гарч байсан. Одоогоор зураг төслийн ажил үргэлжилж байгаа.
ШУУД ДАМЖУУЛАЛТ
Сэтгэгдэл ( 3 )
ниргэсэн хойно нь хашгирав гэгч болж дээ\n
Mash zub,sain bn Amjilt husie
И.НЯМГАВАА ГЭДЭГ ХҮН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТРЫН ЖҮЖИГЧДИЙГ ГУДАМЖИНД ХӨӨН ГАРГАЖ, ТЕАТРЫН БАРИЛГЫГ ХУЛГАЙЛАН ДЭЭРЭМДЭЖ БУСДАД ЗАРЖ ХУУЛЬ БУСААР БАЯЖСАН. ЭНЭ БАРИЛГЫГ НЬ ТӨРД БУЦААН АВАХ ЁСТОЙ. ШИНЭЭР БАРИЛГА БАРЬЖ МӨНГӨ ҮРЭХ ШААРДЛАГАГГҮЙ.