"Найрамдал-2" зусланг байгуулах ажлыг улсын төсөвт суулгана

2021 оны 06 сарын 01

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаан яг одоо /2021.06.01/ үргэлжилж байна. Хуралдаанаар 10 орчим асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.

Эхний асуудал нь хүүхдийн асуудалтай холбоотой багц асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудлаар Засгийн газрын хуралдааны тэмдэглэлээр тодорхой үүрэг, чиглэлүүдийг Ерөнхий сайд өгсөн байна.


"Найрамдал" олон улсын хүүхдийн зусланд бүрэн засвар хийх үүргийг өглөө. Тус зуслангийн хувьд 1978 онд байгуулагдсан. Өнөөдрийн байдлаар барилга ашиглалтын хувьд хүнд байдалд ороод байгаа. Тиймээс бүрэн засвар хийж, цаашдаа тухайн газар нутагт нь нэмж газар олгохгүй байх үүрэг чиглэлийг ХНХ-ийн сайд А.Ариунзаяа, Хотын захирагч Д.Сумъяабазар нарт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг даалгавар болголоо. Мөн "Найрамдал-2" зуслан байгуулах ажлыг үргэлжлүүлэн судалж, 2022 оны улсын төсөвт тусгуулах ажлыг үүрэг, чиглэл болголоо. Өмнө нь тус зусланг Хөвсгөл аймагт байгуулах шийдвэр гарч байсан. Одоогоор зураг төслийн ажил үргэлжилж байгаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.23.169) 2021 оны 06 сарын 01

Сонгуулийн өмнөх амлалтуудаа бардаг л байгаа бараг л бүгдийг амлаж бна сумоюу 2

0  |  0
Zochin(85.218.48.83) 2021 оны 06 сарын 01

Вравооо

0  |  0
Top