Нийслэлийн СХД-ийн тавдугаар хороонд барьж байгаа дүүргийн Соёлын ордны барилгыг Хүүхэд, залуучуудын театр болгох шийдвэрийг Засгийн газар өнөөдөр /2021.06.01/ гаргасан.
Хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох, хүүхэд, залуучууд дэлхийн театр, урлагийн хөгжлөөс суралцах, үндэсний урлагаа уламжлан хөгжүүлэх, уран сайхны бусад урсгал чиглэлийг танин, мэдэх нөхцөл бүрдүүлэх зэрэг зорилгоор дээрх шийдвэрийг гаргалаа. Одоогоор барилгын ажил 65 хувьтай, энэ оны 12 сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Театрт 110 уран бүтээлч, ажилтан ажиллах бөгөөд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байх юм.
Хүүхэд, залуучуудад зориулсан драмын театрыг 1951 онд "Хүүхдийн төв театр" нэртэйгээр 13 жүжигчний бүрэлдэхүүнтэй байгуулсан түүхтэй. 1967 онд “Хүүхэд, залуучуудын театр” болгон өргөжүүлж, 1991 оноос театрын удирдлагыг менежментийн гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлсэн. 1997 оноос төрд ногдох хувьцааг худалдах нөхцөлөөр хувьчилсан байна. Улмаар театр үйл ажиллагаагаа зогсоож, хүүхэд, залуучуудад зориулсан мэргэжлийн уран бүтээл туурвих боломжгүй болжээ.
Ерөнхий сайд, Хотын захирагч нар өнөөдөр "ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР"-ын барилгын ажлыг явцтай ахмад уран бүтээлчдийн хамт танилцлаа.
Сэтгэгдэл ( 9 )
Pop PASTOR
Khulgaich Nyamgavaagaas zardliig ni garguul.Ter khulgaicgid gavlyat o good baisan elbegeegees bas garguul
Хүүхдийн нэрээр хулгай, луйвраа далдлах гэсэн коммунист МАН ын ээлжит хоосон амлалт, базсан цэцэрхэл.
Тэр луйварчин Нямгаваа хаана байгаа вэ?
mask zuuhee bur bolichihson yumuu?? songuuli geed øør durem mørdøj bgaa yum uu???
тэр нямгаваа гэж луйварчинг олж ирж шоронд хий\n
ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ТЕАТР ГЭЖ САЙХАН ТЕАТР БАЙСАН ЮМ. ГЭВЧ И.НЯМГАВАА ГЭГЧ ЛУЙВАРЧИН ЖҮЖИГЧДИЙГ НЬ ГУДАМЖИНД ХӨӨН ГАРГАЖ, ТӨРИЙН ӨМЧ ТЕАТРЫН БАЙРЫГ НЬ ЛУЙВАРДАЖ, ДЭЭРЭМДЭЖ АВАН БУСДАД ЗАРЖ, БАЯЖЧИХААД АНУ- РУУ ЗУГТСАН. ОДОО ТЭР БАЙРЫГ БУЦААЖ АВАХ ЁСТОЙ. ШИНЭЭР БАРИЛГА БАРЬЖ МӨНГӨ ҮРЭХ ХЭРЭГГҮЙ.
хаан банкнаас салгаж авах гэж баахан дэмий мөнгө г?рман хитлэрт өгөх гээ юу?
Yostoi saihan medee bn tegelgui yahvee