С.Амарсайхан: Өнгөрсөн хугацаанд хангалттай хөл хорьсон

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 02

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.06.02/ Улсын Онцгой комисс (УОК)-ын Шуурхай штабт ажиллав.

КОВИД-19 халдвар нэмэгдэж байгаа шалтгааныг вакцинжуулалттай холбоотой гэж Эрүүл мэндийн салбарынхан тайлбарласан. Тухайлбал 15-34 насныхан халдвар авах эрсдэл нэмэгдсэн байна. Энэ нь хүүхдүүд вакцин хийлгээгүй учраас халдвар тээгч болох, вакцинжуулалтад хамрагдсан иргэд өөрсдөө халдвар тээгч болж, хүүхдүүдээ халдварлуулж байгаатай холбоотой ажээ. 

Түүнчлэн уулзалтын үеэр Шадар сайд С.Амарсайхан "Хөл хорихгүй" гэдгийг албан ёсоор мэдэгдлээ.

Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд хангалттай хөл хорионд байсан. Вакцины үр дүн гарч байна. Иймд бүрэн тунгаа хийлгэх, халдвар хамгааллын дэглэм барьж, ажил амьдралаа цааш үргэлжлүүлэх төлөвлөгөөтэй байгаа. Нөхцөл байдал яаж эргэхийг хэлж мэдэхгүй байна" гэсэн тайлбарыг өгсөн юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.10.23.154) 2021 оны 06 сарын 02

Самаршадар яасан бөөрөнхийлдөг нөхөр вэ вакцины үр дүн гарах цаг нь болсоон

0  |  0
Гээнээ(202.72.247.171) 2021 оны 06 сарын 02

Шаадаг гарууд. Сонгуулийн дараа шууд хөл хорино наадуул чинь. Одоо хөл хорино гэж дугарч чадахгүй. Дугарах юм бол сонгуульд унана

0  |  1
Top