Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.06.02/ Улсын Онцгой комиссын (УОК)-ын Шуурхай штабт ажиллан, вакцинжуулалтын нөхцөл байдалтай танилцаж, цаашид авах арга хэмжээний талаар холбогдох албан тушаалтнуудад чиглэл өгөв.
Тэрбээр "Дөрөв, тав, зургаадугаар сарыг вакцинжуулалтын сар болгон зарласан. Өнөөдрийн байдлаар нэгдүгээр тунд 1,8 сая, хоёрдугаар тунд 1,3 сая иргэн хамрагдсан байна. Манай улс шиг залуу насны бүтэцтэй улс дэлхийд цөөхөн байдаг. ДЭМБ болон бусад байгууллагаас болгоомжлуулж байгаа нэг асуудал нь хүн амын насны бүтцээр ангилж харахад дийлэнх нь вакцинжуулалтад хамрагдаагүй байгаа нь сүргийн дархлаа тогтоход нөлөөлж мэднэ гэж үзээд байгаа. Манай улсын хүүхэд, залуус нь хүн амын 70 хувийг эзэлж байна. Өөрөөр хэлбэл, зорилтот бүлгийн 90 хувийг вакцинжуулсан ч нийт хүн амын 70 хувь нь вакцинд хамрагдаагүй байгаа тул сүргийн дархлаа тогтох уу, үгүй юу гэдэг асуудалтай нүүр тулна. Иймд залуучуудаа вакцинд хамруулах асуудлыг судлах хэрэгтэй" гэв.
Түүнчлэн "Вакцины үр дүн зургаадугаар сарын 15-наас мэдэгдэж эхэлнэ. Өмнөговь, Дорноговь, Сүхбаатар аймагт вакцинжуулалт эрчимтэй явагдаж байгаа. Увс, Дундговь, Өвөрхангай аймагт вакцинжуулалтын үзүүлэлт доогуур байна. Алслагдсан аймагт хүйтний хэлхээ, ачилт, тээвэрлэх зэрэг асуудлаас хамаарч удаашралтай байгааг ойлгож байна. Өвөрхангай аймаг бол нийслэл хоттой ойр аймаг. Адилхан боломж байхад вакцинжуулалтад хойрго хандаж байгаа аймгийн удирдлагуудад хариуцлага тооцно" гэж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдлээ.
Сэтгэгдэл ( 21 )
Спутник хийвэл дуртай л хийлгэнэ шдээ. Спутник авчираад хийчихсэн бол өдийд ийм байгаа ч уу үгүй ч үү!.
Хойрго биш спутник хийвэл ёстой өглөө оройгүй оочерлож бгаад хийлгэнэ ш дээ хужаа хороор дарамтлахаа боль бид амь явах эрхтэй
хятад вакцинаар ард\nтүмнээ дарамтлахаа болиочээ!!! Хүүхдүүдэд хүртэл хийх гээд дайраад байх юм! вакцин хийлгэхгүй бол шалгалтанд оруулахгүй ч гэх шиг!!! Зүгээр нэг хэлний шалгалт өгөхөд л заавал 2 тун вакцин нэхээд!!!
3 сая хүний эрх ашгийн төлөө хзчээр вакцин хийж энэ вирусын ард гарахгүй бол нэг сая хүнд ноогдох халдвар болон бусад үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж эхэллээ, сүйд болло шүү
Маш зөв зориудаар ардчилсан намын үхээрүүдтэй нийл, тэдний үгэээр удаашруулж байж ч мэднэ. Сайн шалгаж хатуу арга хэмжээ ав. Хүний эрх гэж бүхэл бүтэн гуч гаруй жил худлаа дэмийрч улс орноо сүйрүүллээ. Одоо хариуцлага яьж эх орноо өөд нь татах цаг болсон.
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /Нэрт улс төр судлаач П.Ж.Рурке/
Төрийн бүх эрх мэдэл ард түмний гарт бус намын гарт очжээ. УИХ өөрийн томилдог Засгийн газартаа хариуцлага тооцох чадваргүй болжээ. Монголд үндсэндээ УИХ гэж байхгүй болжээ.
Хятадын удирдагчид 1990 онд Тян Ан Миний талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солирсон оюутан залуучуудынхаа бөөрийг нь сугалаад хаячихсан. Монголын удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Америкийн захиалгаар Ардчилал гэж солиорсон оюутан залуучууддаа хоёр гараа өргөөд 75-аар бууж өгсөн. Үр дүнд нь Хятад улс хөгжлөөрөө дэлхийд гайхагдав. Монгол улс улс төр, нийгэм, эдийн засаг, ёс суртахуун, өрийн дампуурлаараа дэлхийд гайхагдав.
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Монголд хөгжлийн ямар ч онол, загвар байхгүй, харин АН-ын зохиосон “ардчилал” гэдэг үлгэр л бий.
“Ардчилал гэдэг бол хоёр боохой, нэг хурга нийлээд үдийг хоолондоо юу идэхээ шийдэж буй хэрэг юм” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Бенжамин Франклин нэгэнтээ хэлжээ. \nЭндээс ямар дүгнэлт гарна гэвэл бүх юм шударга үнэн, олонхийн саналын дагуу үдийн хоолонд хөөрхий хургыг иднэ гэдэг нь тодорхой. “Олонхийн санал” гэдэг ийм л аюултай үг. Махчид, шимэгчид, сорогчид ардчилсан “олонхийн санал”-ын дагуу эрх баригчдын эгнээнд орж ирэх нь ийм л аюултай. Ардчиллыг үүрд устгасан цагт л Монгол орон өндийнө. \n
”Хамгийн өөдгүй адгийн шаарууд нь манлайлсан тэнэгүүдийн хүн сүргийг Ардчилал гэнэ” гэж Алфред Нобель гэж нэг хүн хэлсэн байдаг.
Төв Азийн өндөрлөгт нэгэн зэрлэг омгийнхон амьдрах бөгөөд тэднийг Монгол гэнэ. Тэдэнд шинжлэх ухаан, мэргэжил, мерит зарчмын тухай ойлголт огт байхгүй. Хамгийн бяртай хүчтэй хүн нь Уул уурхайн сайд хийнэ. Хамгийн их ярьдаг хүн Эрүүл мэндийн сайд хийнэ...... Яам, ангентлагуудад нь хан, ван, гүн, бээл, бэйсийн хүүхдүүд угсаа залгамжилан ажиллана.... Үндсэн хуулийг нь МАНАН гэдэг мафийн бүлэглэл боловсруулна, батална, хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүд нь хүүхнүүдийн бөгс үнэлэж явна....
”Мерит зарчим” бол мөн чанартаа Монгол ухаанаар бол эцэг өвгөдөө хүндэтгэх, эцэг өвгөдөөсөө суралцах, эцэг өвгөдийнхөө заасан замаар явах ухаан юм. 1990 онд Монголд энэ зарчим алдагдаад залуучууд нь эцэг өвгөдийнхөө толгой дээр гарч суугаад Монгол улс мөхөл сүйрлийн зам уруугаа эргэлт буцалтгүй орсон.
“Мерит зарчим” бол хүнийг ёс зүйтэй, хариуцлагатай болгодог хүн төрөлхтөний нээж олсон цорын ганц арга, технологи юм. “Мерит зарчим”-ын дагуу ажиллаагүй, “Мерит зарчим”-ын дагуу албан тушаалд томилогдоогүй, “Мерит зарчим”-ын дагуу албан тушаалд сонгогдоогүй хүнд хэзээ ч, хаана ч ёс зүй, хариуцлага бий болдоггүй, гагцхүү хууран мэхлэгч болдог.
Монголчууд 1990 оноос хойш төрийн албыг намын алба, төрлийн алба, танил талын алба, цүнх баригчдын алба, авилгал хээл хахуулийн алба болгосон. Гэтэл дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад зуу зуун жилийн туршид төрийн албыг “Мерит зарчим”-ын алба болгосоор иржээ. Жишээлбэл, энэ зарчим нь АНУ-ын Төрийн албаны хуулийн гол зарчим болжээ. Монголд 1990 оноос хойш энэ зарчим алдагдаад, монгол төрийн алба бүхэлдээ булингартаж, одоо Монгол мөхөл, сүйрлийн ирмэгт тулж иржээ.
”Мерит зарчим” (улс төрийн болон төрийн албанд намаар, намд өгсөн хандиваар, авилгал хээл хахуулиар, даргын цүнх барьж гүйснээр, танил тал, садан төрлийн холбоогоор бус, харин мэргэжлийн өндөр мэдлэг, ажлын арвин их туршлага, ёс зүйн төлөвшилийг нь харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлүүлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуудаг зарчим) алдагдахаар улс орон яаж сүйрч мөхдөгийн нэгэн яруу тод жишээ нь Монгол юм.
Инженерүүд удирддаг технократ улс орон яаж эрчимтэй хөгждөгийн яруу тод жишээ нь урд хөрш Хятад улс. Харин эдийн засагч, хуульчид удирддаг улс орон яаж эрчимтэй дампуурдагийн яруу тод жишээ нь Монгол улс. Өөрсдийгөө эдийн засагч, хуульч гэж нэрлэдэг хүмүүст байгалийн болон техникийн хуулиуд үйлчилдэггүй, газар бүрийн улс төрчдийн зохиосон янз бүрийн хачин марзан урсгалууд, уран зохиол, үлгэр гэмээр юм л үйлчилдэг. Иймээс эдийн засагч, хуульч нь үнэндээ мэргэжил биш юм. Иймээс инженер бол хамгийн хүчтэй мэргэжил юм. \n
ЕРӨНХИЙ САЙДЫН АЖЛЫГ БИ ХИЙЖ ЧАДАХГҮЙ ЮМ БАЙНА ГЭЖ ЭНЭ ХҮНД БОДОГДОХГҮЙ Л БАЙГАА ЮМ БАЙХ ДАА
sain duriin asuudal sh tee. yu yarina ve?
Хариуцлага тооцох л хэрэгтэй байна
Tegeed l ogcruulaach chadahgui dee harin oorii chin ogcruulnaa