Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны тавдугаар сарын 94 дүгээр зарлигаар барилгын салбарын 11 хүнийг “Монгол Улсын гавьяат барилгачин” цол тэмдгээр шагналаа. Өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Дэд сайд Э.Золбоо нар барилгын салбарт хийсэн бүтээснээ үнэлүүлсэн гавьяатуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Б.Мөнхбаатар сайд салбарын гавьяат барилгачиддаа хандаж “Ахмад, дунд залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэх нь чухал. Ахмад үеийнхэн та бүхэн дунд үедээ уламжлуулж, залуу үеийнхэнд зааж сургаж салбарын бодлого, цаашдын ирээдүй тодорхойлогдоно. Та бүхэн минь хийсэн бүтээснээ Төрдөө үнэлүүлж байгаад баяртай байна. Та бүхний цаашдын ажил үйлст амжилт хүсэж, гэр бүлийнхэнд нь талархал илэрхийлье. Хүний амжилтын цаана гэр бүл байдаг. Тиймээс Гавьяат гэх эрхэм хүндтэй одон медаль та бүхний энгэрт гялалзаж байна” гэсэн юм.
Монгол Улсын барилгын салбарт 1964 оноос хойш 99 гавьяат барилгачин төрсөн байдаг. Ийнхүү 11 гавьяат нэмэгдсэнээр 95 жилийн түүхтэй барилгын салбар 110 гавьяат барилгачинтай боллоо.
Сэтгэгдэл ( 2 )
Надаас бусад бүх монгол улсын иргэн гавъяат болсон юм бна даа хэд гэдийн бол
Ukhsen elencgiin huleen avalt vee ovchin nomhroogui bhad bugd maskgui suuz bh jum mon hulgaich batulga mask zuuhgui shagnal havtgarulaad baih jum mgld huuli bn uu