Нэр дэвшигчид ДАВАА ГАРАГТ мэтгэлцэнэ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 03

Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль ирэх долоо хоногийн лхагва /2021.06.09/ гарагт болно. Харин сонгуулийн сурталчилгаа ирэх даваа гарагт өндөрлөх юм. 

Тэгвэл Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн сурталчилгаа өндөрлөх сүүлчийн өдөр буюу энэ сарын 07-нд гурван нэр дэвшигчид МҮОНРТ-ээр мэтгэлцэхээр болжээ. Өөрөөр хэлбэл, МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат нар мэтгэлцэхээр болсон байна. 

Харин мэтгэлцээний үеэр нэр дэвшигчдээс асуух асуултыг ирэх бямба /2021.06.05/ гарагийн 13:00 цаг хүртэл хүлээн авах аж. Иймд иргэд, сонгогчдыг ЭНД дарж нэр дэвшигчдээс асуух асуултаа илгээхийг хүсчээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.20) 2025 оны 03 сарын 13

Энэ гурван нэр дэвшигчээс хэн нь монгол улс монгол хүнийхээ эрх чөлөө тусгаар тогтнолоо хамгаалж, чадах бэ гэдгийг сайн тунгаан бодож байж сонголтоо зөв хийх хэрэгтэй . ХЭРВЭЭ МОНГОЛЧУУД ЭРХ ЧӨЛӨӨГӨӨ АЛДВАЛ ,,,,,ТУСГААР ТОГТНОЛОО АЛДАНА ГЭСЭН ҮГ тэгэхээр бидэнд эрх чөлөө ус агаар шиг хэрэгтэй ,эрх чөлөөгөө алдвал эхлээд ард түмэн зовлонд унана. дараа нь хүссэн хүсээгүй томчууд эрх мэдэлтэй хүмүүс зовлонд унана,жарганаа гэж индүүрэх хэрэггүй нийт монголчууд дээр дооргүй зовох болно.

1  |  0

сонгогч(202.9.46.15) 2025 оны 03 сарын 13

БАРУУНЫ ГАР ХӨЛ БОЛОГСДЫГ МОНГОЛЫН ТӨРД БҮҮ ОЙРТУУЛ. !!!!!!ОЙРТУУЛБАЛ МОНГОЛ МӨХНӨ!!!!

1  |  0
яг үнэн шүү(192.82.76.116) 2025 оны 03 сарын 13

Мэтгэлцээнд мэдээж Хүүк хол давуу ялнаа.Хүүк мундаг

1  |  0
Top