Ерөнхийлөгчийн сонгууль зургаадугаар сарын 9-нд болно.
Энэ удаагийн сонгуульд МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат өрсөлдөж байгаа. АН-ын тухайд хоёр тамга, хоёр байр, хоёр даргатай сонгуульд тулж ирсэн тул зөрчил, тэмцэл нэлээд үүссэн.
Тухайлбал, Ц.Туваанд байсан АН-ын тамгыг С.Эрдэнийн хүсэлтээр хүчингүй болгож, УБЕГ-аас түүнд шинэ тамга гаргаж өгсөн байдаг. С.Эрдэнэ энэхүү тамгаа УДШ-д мэдүүлэх гэхээр нөгөө талаас нь эсэргүүцсэн тул дээд шүүхээс "Нам дотроо учраа ол" гэсэн утга бүхий хариултыг өгсөн. Ингээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхэд Н.Алтанхуяг, С.Эрдэнэ нар АН-аас нэр дэвших хүсэлтээ өгч, СЕХ-ноос С.Эрдэнийг бүртгэсэн юм.
Хагарал, тэмцэл дундаас нэр дэвшсэн С.Эрдэнэ санхүүгийн хувьд нэлээд асуудалтай тулгарч байгааг АН-ын дарга М.Тулгат дуулгав.
Тэрбээр "Ардчилсан намын бүх данс хаагдчихлаа. Хариуцлагатай үед данс хааж, хүнд байдалд оруулж байна" гэсэн мэдэгдлийг өнөөдөр хийлээ.
Сэтгэгдэл ( 5 )
Тараагүй юм уу?! Таарсан таар, шуудайнуудаа, үхсэн ацны чинь сонгууль, монгууль вэ?! Дулаан хувцсаа бэлдэцгээ.
Намаа зохион байгуулж чадахгүй хүн яаж, юун яасан ерөнхийлөгч.\nХайран сайхан АРДЧИЛСАН нэр
Заа нийгмийн даатгалын сан хоосолчихоод хуцав аа чи, тэгээд ч МАН-д бууж өгөх жүжигт тоглож байгаа юм чинь цаадуул чинь тоглолт дуустал гол зогоох хэдийн юм сэмхэн хаяж өгөх байлгүй
zugeer deee. uur yax ve dee
Хохь чинь.