Гэртээ тусгаарлагдсан иргэд ЗӨӨВРИЙН ХАЙРЦГААР санал өгнө

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 06 сарын 03

Монгол Улсын 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль ирэх долоо хоногийн лхагва /2021.06.03/ гарагт болно.

Тэгвэл Сонгуулийн ерөнхий хорооноос коронавирусний халдвар тусч, гэрийн тусгаарлалтад байгаа иргэдийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авах болсон талаар мэдээлж байна.

Харин битүүмжилсэн хайрцгаар санал өгөх хүсэлтээ ирэх бямба /2021.06.05/ гарагийг дуустал харьяа хэсгийн хороондоо гаргах ёстой аж.  

Гэртээ тусгаарлагдаж байгаа иргэдээс зөөврийн хайрцгаар санал авах ажлыг сонгуулийн санал өгөх өдрийн өмнө буюу энэ сарын 8-нд зохион байгуулахаар болжээ. 

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд коронавирусний халдварын 61396 тохиолдол бүртгэгдээд байгаа билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top