Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2021.06.04/ зарлиг гаргаж, Монгол Улсын манлай, алдарт уяач цолны болзол хангасан уяачдад цолыг нь гардуулж өгч байна.
Энэ үеэр "Эрдэнэт" үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэнд Монгол Улсын манлай уяач цол хүртээлээ.
Х.БАДАМСҮРЭНГИЙН НАМТАР
Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт төрсөн. Хонь жилтэй.
Боловсрол, мэргэжил:
1974 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ерөнхий боловсролын сургууль,
1980 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Эрхүүгийн Политехникийн дээд сургуулийг уул уурхайн инженер-маркшейдер мэргэжлээр төгссөн.
Мэргэжил дээшлүүлэлт:
1988 онд ЗХУ-ын /хуучин нэрээр/ Өнгөт төмөрлөгийн салбарын удирдах ажилтны институтэд удирдлагын,
1993 онд АНУ-ын Колорадо мужийн Боулдер хотын Эдийн засгийн дээд сургуульд англи хэл, эдийн засгийн,
1997 онд АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод гадаад хэлний чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн.
1999 онд ОХУ-ын Москва хотын Уул уурхайн Их сургуульд Техникийн ухааны боловсролын доктор /Ph.D/,
2004 онд мөн сургуульд Техникийн шинжлэх ухааны доктор /Sc.D/-ын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлага:
1980-1987 онд Геологи, уул уурхайн үйлдвэрийн яаманд мэргэжилтэн, Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Уул уурхайн үйлдвэрийн хэлтсийн дарга,
1988-1989 онд Эрчим хүч, уул уурхайн үйлдвэр, геологийн яаманд Уул уурхайн салбарын ерөнхий инженер бөгөөд Хамтарсан үйлдвэрийн хэлтсийн дарга,
1989-1993 онд Бор-Өндөрийн уул уурхайн баяжуулах үйлдвэрийн захирлын нэгдүгээр орлогч дарга,
1989-1991 онд Хэнтий аймгийн Хэрлэн хорооны Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргааны дарга/ хавсран ажилласан/
1994-2006 онд Монгол-Оросын хамтарсан “Монголросцветмет” нэгдлийн Ерөнхий захирал,
2002-2005 онд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн Менежментийн багийн удирдагч,
2007-2008 онд Үйлдвэр, худалдааны яамны Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн Газрын дарга,
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн,
2012 оноос Монголын Уул уурхайн танхимын Ерөнхийлөгч, Монголын жоншны холбооны Тэргүүн, уул уурхай, металлургийн томоохон төслүүдийн Зөвлөх,
2015 оноос Аж үйлдвэрийн яамны дэргэдэх Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн удирдагч, нэгжийн захирал,
2016 оны наймдугаар сараас Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайдаар тус тус ажилласан.
2016 оны 12 дугаар сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар томилогдон ажиллаж байна.
1991 онд Ардын Их Хурлын депутатаар сонгогдож, шинэ Үндсэн хууль батлалцсан.
1996 онд Монгол улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртсэн.
Сэтгэгдэл ( 11 )
Ямар баасных нь уяач байдаг юм. Манлай хулгайч цол өгсөн бол таарах байсан юм.
Бадамсүрэнгийн энэ л шал илүү болчиж байгаа юм л даа.
Battulgiig chini gaigui uimuu gesen choni yostoi samardag gar bainaa. Hoshin shog unegui uzuulber. Hehehee.
Жалгаандаа л од байхдаа зайлуул !!! Эрээн Улаан удэ -d ядаж Эх ороноо суртилчилладаа !!! Балай элий юмнуудыг ойлгох ухаан алга!!!
АЛДАРТ ЭХИЙН ОДОН АВАХАА Л ДӨХӨХ ЮМАА ЭНЭ ХҮМҮҮС\n\n
ЮУ БАЙСАН АВЧ БАЙЭ САЛДАГ ЯМАР ЯДАРГААТАЙ АМЬТАН БЭ
Хөдөлмөрийн баатар болоорой. Урт наслаж улс орондоо өшөө ихийг бүтээгээрэй.
Жонхуу Эрдэнэтэд шахаа хийх нь.
Баяр хүргэе. Олоон жилийн өмнө мориных нь жүчээнд нь их очдог бждээ. Хүн сайтай их сайн хүн гэж боддог. Манай компани дампуураад хүнд байдалд орж бхад даргад маань тусладаг бсан нь мартдаггүй юм. Таньд эрүүл энхийг хүсъе
Баяр хүргэе!Урт наслаарай!
БАЯР ХҮРГЭЕ\n