“Өнгөт хувьсгал”-уудын үнэн төрх ба Монгол Улсын авах СУРГАМЖ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 04

Төлөөллийн ардчилалтай, парламентын засаглалтай Монгол Улсын ард иргэд  Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд сонгуулиар дамжуулан, төрийн эрх барих эрх мэдлээ хэрэгжүүлэх боломжтой. Мэдээж аливаа сонгуулийн дүнгээр улс төрийн аль нэг нам хүчин, зарим нэр дэвшигчид нь ялалт байгуулж, бусад нь ялагддаг. Ялсан нь баярлаж байхад, ялагдсан нь гомдол тээдэг зүй тогтолтой билээ. Хэдий тийм ч сонгуулийн үр дүн гэдэг бол төрийн эрх мэдлээ хэрэгжүүлсэн ард түмний олонхын сонголт байдаг гэдгийг зориуд тодотгоё.

Учир нь ялагдсан талуудын  гомдол, хардлагыг гаднаас овжин ашиглаж, өөрт таалагдаагүй хүнийг эсвэл хүчнийг зайлуулах, гарын доор, дохиураар хөдлөх нэгнийг засгийн эрхэнд гаргах зорилготой дэгдээдэг үйл ажиллагааг “өнгөт хувьсгал” гэдэг болжээ.

Өнгөт хувьсгал бүтэлтэй болсон нь ч бий, бүтэлгүйтэж унасан нь ч байдаг. Гагцхүү үр дүн нь хаана ч адилхан, улс төр, эдийн засгийн ужгирсан хямрал, нийгмийн талцал, эцэст нь тусгаар тогтнол ёс төдий болж алдагдаад дуусдаг. Зөвхөн сүүлийн 20-оод жил болж өнгөрсөн өнгөт хувьсгалуудыг эргэн санахад үүний нотолгоо нүдэнд ил тусна.

2000 он. Холбооны Югослав улсын ерөнхийлөгч Слободан Милошевич улиран сонгогдсон нь НАТО-гийн хувьд хүлээж авч болохооргүй үр дүн байв. Сар шахам хугацаанд эхэндээ “нам бус” хаяг зүүсэн залуучууд Белград хотын гудамж, талбайг дүүргэн жагссан. Жагсаал цуглаан эхэндээ тайван байсан ч сүүлдээ мод, чулуу шидэх, автомашин хөмрөх, дэлгүүр лангууг түйвээн сүйтгэх, Ерөнхийлөгчийн ордон руу хүч хэрэглэн дайрах хэлбэрт шилжсэн. Үүнийгээ хүний эрх, эрх чөлөө, хэвлэлийн эрх чөлөө, авлигатай тэмцэх, шударга ёсны тэмцэл зэргээр нэрлэж зөв зүйтэй үйл хэрэг мэтээр сурталчилж байлаа. Сүүлдээ мөнөөх “нам бус” залуучууд нь “Отпор!” (серб хэлээр “Эсэргүүцэл!”) нэртэй улс төрийн хөдөлгөөн, нам байсан нь ил болов. С.Милошевич хэдийгээр өө сэвгүй шударга удирдагч байгаагүй, дурдсан бүх дутагдал түүнд байсан ч ард түмний олонхын саналыг авч сонгогдсон хууль ёсны ерөнхийлөгч байсан юм. Гэвч тэр цус урсгахыг хүссэнгүй, огцорчээ. Ийнхүү нэн шинэ түүхийн анхны өнгөт хувьсгал ялалтаар өндөрлөв. НАТО-гийн хувьд шударга ёс, ардчилал бус, харин терроризм, хүний наймаа, эд эрхтний наймаа эрхэлж байсан Косовогийн албаничуудын цэрэгжсэн бүлэглэлийг намжаахын тулд тусгаар улс байгуулж өгөх нь гол зорилго байжээ. Үр дүнд нь Югославаас үлдсэн хоёрхон улс нь задарч, Сербийн нутаг дэвсгэрээс таслан Косовог салгасан ба иргэний хямрал, мөргөлдөөн өнөө хэр нь арилаагүй хэвээр.

2004 он ба 2014 он. Украин. Улбар шар өнгөөр бэлгэ тэмдгээ болгосон Украины барууныг баримтлагч хүчнүүд хоёр удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, булхай луйврыг эсэргүүцэх нэрээр ээлжит хоёр өнгөт хувьсгалыг гүйцэтгэсэн. Эхний удаад мөн л “нам бус” залуучуудын “Пора!” (“Цаг боллоо!”) хөдөлгөөн ийм эргэлтийг хийсэн бол 10 жилийн дараа “Баруун сектор” хэмээх илт нацист үзэлтэй бүлэглэл эрээ цээргүйгээр ил гарч ирснээр энэ улсын тогтвортой, тайван байдал эцэс болсон юм. Өнөөдөр энэ улсын аж үйлдвэрийн салбар бүрэн нуран унасан, нисэх онгоц, сансрын технологийн тухай дурсамж л үлдсэн, цар тахлын дороос өндийж чадахгүй, газар тариалан сөнөсөн, байнгын хэрүүл тэмцэлтэйн дээр Крымийн хойгийг бүрмөсөн, Донбассын хоёр мужаа хэрэг дээрээ алдаад байна. 2014 оны өнгөт хувьсгал нь 10 жилийн өмнө туршсанаа бодвол илүү эрээ цээргүй болсны нэг илрэл нь АНУ-ын өндөр албаны хүмүүс нэр нүүрээ нууж хаалгүйгээр босогчдын дунд жигнэмэг тарааж явсан, засгийн газрын хуралдааныг нь Америкийн дэд ерөнхийлөгч (одоогийн ерөнхийлөгч нь) шууд даргалж явуулж байснаар илэрнэ. Өнөөдөр энэ улс улс төрийн хувьд АНУ-ын бүрэн хараат, харин нутаг дэвсгэрийнхээ ихээхэн хэсгийг ОХУ-д алдчихсан, тусгаар улс гэхэд хэцүү болжээ. НАТО, Европын холбоонд элсэх мөрөөдөл нь ч талаар болж, Барууны орнууд амласнаа биелүүлэх нь бүү хэл зөнд нь орхиж, харин үндэстэн дамнасан корпорациуд байгалийн баялгийг нь давуу байдалтайгаар цөлмөсөөр. 2019 онд сонгогдсон ерөнхийлөгч Владимир Зеленский энэ байдлыг эцэс болгох гэж чадлаараа мэрийж байгаа ч үр дүнд хүрэхгүй бүтэлгүйтэх нь тодорхой байна.

2004 он. Гүрж. ЗХУ-ын үеийн ахмад улс төрч, тус улсын ерөнхийлөгч Эдуард Шевардназегийн эсрэг мөн л ижил арга барилаар залуучуудын улс төрийн идэвхийг сэргээх замаар “Кмара!” (гүрж хэлээр “Одоо болно!”) хэмээх хөдөлгөөн байгуулж, гудамж, талбайн үймээнийг эхлүүлсэн. Гэтэл энэхүү “Кмара!” нь бие даасан, хараат бус юм огтхон ч байхгүй, Михаил Саакашвилигийн байгуулсан улс төрийн нам  байсан нь удалгүй ил болсон юм. Э.Шевардназегийн засаглал авлига, “төрлийн алба” болсон төр, ил далд бүлэглэлүүдийн хамаарлаас ангид байгаагүй нь үнэн. Гэхдээ ядаж ОХУ, Турк, Барууны орнуудын хооронд гадаад орчны тэнцвэрийг хадгалж, дотоодын мөргөлдөөн, самуунгүй тогтвортой байлгаж байсан юм. М.Саакашвили өнгөт хувьсгалаар төрийн эргэлт хиймэгцээ салан тусгаарлах үзэл гаргаж байсан Абхаз, Өмнөд Осети руу цэрэг оруулж, НАТО-д элсэж хамгаалалтад нь орно гэх биелэшгүй мөрөөдөлтэйгээр Оростой 2008 онд дайтсанаар уг хоёр өөртөө засах улсыг бүрмөсөн алдаад байна.

2005, 2018, 2020 он. Киргиз. Хамгийн олон удаа буюу 3 удаа өнгөт хувьсгал гарсан улс бол Төв Азийн Киргиз улс юм. Бүх шалтгаан нь яг адилхан, шударга бус сонгууль, дарангуйллын эсрэг, авлига, хээл хахуультай хийх тэмцэл. “Алтанзул цэцгийн” гэх мэт уянгалаг нэртэй. Бүс нутагтаа  хамгийн тогтворгүй, парламентаас гадуурх улс төрийн хүчин гэнэт гарч ирээд засаг барьдаг, удирдагчид нь ял эдэлж дуусдаг, эсвэл хорионоос гарч ирээд шууд ерөнхийлөгчийн суудалд залардаг гэх мэт онцлогтой. Улс төр, эдийн засгийн бүлэглэл гэхээсээ илүү отог, омог, жалга довны өшөө авалт дээр суурилсан талцал, тэмцэл тасралтгүй өрнөнө. Энэ бүх хямрал саяхан дуусгавар болсон НАТО-гийн Афганистан дахь цэргийн ажиллагаатай салшгүй холбоотой. Афганистан, Орос, Хятадын дунд хамгийн сул дорой цэгт түшиц газар хатгаж туршилтын бааз болгох сонирхлын золиос болсон нь илт. Зөвхөн хувь хүмүүс, улс төрийн намууд ойр ойрхон солигдоод зогсохгүй ерөнхийлөгчийн засаглалаас парламентын засаглал руу, эргээд хүчтэй ерөнхийлөгч рүү шилжих гэх мэтээр институцийн хувьд ч туйлбаргүй, тогтворгүй болсон, нийгэм, эдийн засгийн гүн гүнзгий хямралд нэрвэгдсэн улс юм. Хөрш Тажикистантай хилийн маргаантай байсан ч цус урсах дээрээ тулдаггүй байсан бол саяхан хоёр талаасаа хүний амь эрсэдсэн.

2019 он. Армен. 1991 оноос хойш тасралтгүй хүчтэй ерөнхийлөгчийн засаглалтай явж ирсэн энэ улс 2019 онд гэнэт үндсэн хуулиа шинэчилж, парламентын засаглалыг сонгосон. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байсан ерөнхийлөгч Серж Саргсян ерөнхий сайдын суудалд сэлгэн суухаар Бүгд найрамдах намыг удирдан сонгуульд олонхын санал авч ялсан боловч түүний засаглалын 10 жилд хуримтлагдсан олон асуудал, түүний дотор ядуурал, авлигын асуудал нийгмийн бухимдыг төрүүлсэн. Үүнийг ашиглан Барууны орнуудын грантаар үйл ажиллагаа явуулж байсан сөрөг хүчний удирдагч Никол Пашинян өнгөт хувьсгал хийж сар шахамын үймээн самууны эцэст засгийн эрхийг хүчээр авсан юм. Удалгүй хөрш Азербайжантай он удаан жил ужгирсан ч харьцангуй тогтворжсон, “өөх ч биш, булчирхай ч биш” болоод байсан Уулын Карабахын маргааныг нэг мөр шийдэхээр зориглон дайн хийсэн ч маш хүнд хохирол амсаж ялагдаад байна. Үүний улмаас дотоодын улс төрийн тогтворгүй байдал улам хүндрэв.

Эдгээр жишээн дээр нэмж яг адилхан тавилтаар өрнөсөн 2020 оны Беларусийн “бүтэлгүй” өнгөт хувьсгалыг ч нэрлэж болох юм. Александр Лукашенкогийн ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй гэж эсэргүүцэн Светлана Тихановскаягийн талынхны ил ажиллагаа дарагдсан нь Европын орнуудын дэмжлэг, турхиралттайгаар хилийн чанадаас үргэлжилсээр байна. Мөн өнгөрсөн онд болж өнгөрсөн Молдавын ерөнхийлөгчийн сонгуульд Барууны тал баримтлагч Майя Санду ялагдсан бол иймэрхүү өнгөт хувьсгалыг дэгдээх байв. Харин сонгуулийн дүн тэдний хувьд нааштай гарсан, нөгөө талаас ерөнхийлөгч М.Санду сонгогдсоноосоо хойш харьцангуй тэнцвэртэй байр суурин дээр зогсох болсон зэрэг нь энэ улсын нөхцөл байдлыг тайван голдрилоор явуулах нөхцөл бүрдүүлэв. Гэсэн ч улс төрийн тогтворгүй байдал нь хэвээр үргэлжилсээр байна.

Энэ бүх тохиолдолд нийтлэг шинж, адилхан тавилт илт харагдаж байгаа төдийгүй хилийн чанадаас зохион байгуулагч, өдөөгч, санхүүжүүлэгч хүчин нь Америкийн Ардчиллын төлөөх сан, Нээлттэй нийгэм форум буюу бидний хэлж заншсанаар Соросын сан гэдэг нь ил зарлагдсан байдал сэтгэл зовниход хүргэж байгаа юм. Улс төрийн тогтолцоон дахь алдаа гажуудал, нийгэм, эдийн засгийн хүндрэл, тэгш бус байдал, авлига, албан тушаалын гэмт хэрэг, сонгуулийн шударга байдалд эргэлзэх зэрэг бодитой асуудлаар далимдуулан улс оруудын бүрэн эрхт байдлыг үгүй хийх, гаднын удирдлагатай болгох, улмаар хүний эрхийн далбаан дор уламжлалт үнэт зүйлд харш үзэл суртлыг тэтгэх, зарим тохиолдолд бүр нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдахад хүргэх үр дагавраас сэрэмжилж, үнэн мэт уран гоё лоозонгийн цаана үнэг мэт хорон заль нуугдаж байгааг таньж ялгууштай.         

 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITY (197.211.63.108) 2025 оны 09 сарын 30

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000.00USD (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00USD

0  |  0
Зочин(202.126.88.199) 2025 оны 09 сарын 14

Арабын хавар чин өнгөт хувьсгалтай

0  |  0
Б зар гэж олон жил о(197.211.63.104) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
Б зар гэж олон жил о(197.211.63.104) 2025 оны 03 сарын 13

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

1  |  0
Иргэн(59.153.86.10) 2025 оны 03 сарын 13

ҮНЭН. ҮНЭН. ОДОО БОДОХ. ХЭРЭГТЭЙ. ХҮНИЙ. ЭРХЭНД. САЙН. САЙХАН АМЬДРАНА. ГЭЖ. ГОНЖ. ОДОО ТӨВД. ӨВӨРМОНГОЛЧУУДЫГ. ХАР. ҮНДЭСНИЙХЭЭ БИЧГЭЭР. БИЧИХИЙГ. НЬ ЭРХИЙГ. НЬ. ХААЧИХЛАА.

1  |  0
Ламбугай(202.55.188.89) 2025 оны 03 сарын 13

Энэ бол зөвхөн АНУ тэргүүтэй барууны орнуудын технологи. Арабын хэдэн орныг яалаа.Цэцэглэн хөгжиж байсан Ливи гүрнийг юу ч биш болгоод хаячихсан шүү дээ. Одоо бас ОХУ д Навальный гэдэг барууны гар хөл болсон хүүхэлдэй гарч ирж яаж бужигнуулав.Монголчууд аа болгоомжтой байцгаая.Юмыг яаж мэдэхэв.Сүүлийн үед янз бүрийн юм сонсох л юм.Тухайн үед АН ынхан Америкийн ардчиллын сангаас их хэмжээний мөнгө авсан сураг байдаг.Америк бол яг цагтаа бол хүн төрөлхтнийг өөрийн эрхшээлдээ оруулах эцсийн зорилготой улс.

2  |  0
MRS MARIA(197.210.45.114) 2025 оны 03 сарын 13

Энэ бол миний амжилтын гэрчлэл юм. Би интернэтэд нэг хүний мэдүүлэгтэй таарлаа, тэр нэг бөөрөө эмч Раж Девашис, ( Narayanahealthcare.in@gmail.com ) руу эмнэлэгтээ хэвтэж буй өвчтөнийг аврахын тулд худалдсан гэж мэдүүлэг өгчээ.\n     Тиймээс би эмч Раж Девашист миний нэг бөөрийг худалдаж авах сонирхолтой байгаа эсэхийг тодруулахаар шийдсэн бөгөөд аз болоход тэд эмнэлэгт бөөрний донор үргэлж хэрэгтэй байдаг гэж хэлсэн.\n   мөн тэд худалдаж авахад бэлэн байна. Тиймээс бид тохиролцоод өнөөдөр нэг бөөрөө гаж нөлөө үзүүлэхгүйгээр ($ 700,000 usd) зарсандаа маш их баяртай байна. Та бөөрнийхөө аль нэгийг

2  |  0
Эрдэнэ(59.153.114.9) 2025 оны 03 сарын 13

оросын ухуулга уу

2  |  0
зөв зөв шаард(192.82.76.116) 2025 оны 03 сарын 13

Энэ одоо Д.Энхбатыг муулах гээд эцэг болсон шүтэн бишрэгч Америкийг давхар муулчсан байна аа. ккк

4  |  0
Ооркийн сэтгэлгээ нэ(192.82.76.116) 2025 оны 03 сарын 13

Өнгөт хувьвсгал тань сайн юм биш үү?Америк ах зааж чиглүүлж байсан биздээ. Тухайн үед бид чинь алга шашин уухайлж байсан биздээ. Хэнийг явуулгаар одоо өдлөх бөоөв оо? сонин байна

1  |  0
Top