Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 1,046 ээжид “Эхийн алдар” одон гардуулав.
Олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлж байгаа эхчүүдэд “Эхийн алдар” одон хүртээх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил улсын хэмжээнд 10,843 ээжид “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одонг хүртээж байгаа юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:
“Эрхэм хүндэт эхчүүд ээ,
Монголын сайхан ээж нар аа,
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, Монголын ирээдүйг эрүүл саруул, сэтгэл тэнүүн, хайр дүүрэн өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.
Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие 2021 оны Эх үрсийн баярыг тохиолдуулан зарлиг гаргаж, аймаг нийслэлийн хэмжээнд 10,843 ээжид “Эхийн алдар” Нэг, Хоёрдугаар зэргийн одон гардуулж байгаа юм.
Бүх цаг үед монголчууд хүүхдийг эрдэнэ мэт дээдэлж, хүсэн хүлээж, эхчүүдэд хамгийн дээд хүндэтгэлээ үзүүлж ирсэн, ийм сайхан уламжлалтай ард түмэн. Эхийн ачийг хариулахын аргагүй гэж монголчууд бид ярьдаг. Үрээ гэсэн хязгааргүй их хайр, тэвчээр, олон зуун шөнө нойроо хугаслан асарч өсгөдөг эх хүний сэтгэл зүтгэлийг юутай ч зүйрлэх аргагүй юм.
Өнөөдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 1046 элбэрэлт ээжийн “Эхийн алдар” одонг Монгол төрийн тэргүүний хувьд Төрийн ордны ёслол, хүндэтгэлийн Их танхимд өөрийн биеэр гардуулж байгаадаа туйлын баяртай байна. Та бүхэнд баяр хүргэж, аз жаргал хүсье. Бяцхан үрсэд нь ээж бүрийн хүсдэг гэгээн гэрэлт ирээдүйг ерөөж байна.
Нийгмийн хамгийн үнэт баялаг болох хүүхдийг эрүүл саруул өсгөн бойжуулахад нь, монгол хүний ёс зүй, уламжлал, үнэт зүйлсийг хүүхдэд анхлан таниулан мэдүүлж, сурган хүмүүжүүлэхэд нь эхчүүдэд чадах бүхнээрээ, байгаа боломжоороо төр туслах ёстой юм. Монголын төр хүн амаа өсгөх, хүүхдийг хэвийн орчин нөхцөлд бойжуулахад нь эхчүүдэд туслах бодлогоо хэзээ ч орхиж, дутааж болохгүй. Цаашдаа ч монгол төрийн энэ бодлого тууштай үргэлжилж, эрчимжих ёстой гэж үзэж байна.
Монголын үзэсгэлэнт эхчүүд ээ,
Өнөр баян монгол үндэстнийг бүтээлцэж буй эхчүүд Та бүхэндээ төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн угаас дахин баяр хүргэж, халуун талархал илэрхийлье.
Мөнх тэнгэрийн ивээлээр монгол гэр бүл бүхэн аз жаргал, цог золбоо дүүрэн аж төрж, монгол эхчүүдийн алдар бадартугай” гэлээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА:
Зургадугаар сарын 1-ний өдөр нийслэлийн Сүхбаатар дүүргийн 358,
Зургадугаар сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн 649,
Зургадугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн 971,
Зургадугаар сарын 4-ний өдөр Хан-Уул дүүргийн 566, Багануур дүүргийн 80 ээж, Багахангай дүүргийн 20,
Зургадугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн 425, Налайх дүүргийн 136, Төв аймгийн 392,
Зургадугаар сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1,046 ээжид “Эхийн алдар” одон гардуулснаар энэ жилийн одон гардуулах ёслолын үйл ажиллагаа өндөрлөж байна.
“Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх журмын дагуу зохион байгуулав.
Сэтгэгдэл ( 3 )
Шагнал авч байгаа хүмүүс бүгд маскгүй. Олон хүн бөөгнөрсөн. Ах дүүс ажлын газрынхан бүгд очно.бүгдийг үнсэнэ.арай дэндлээ
naad teneg showgaa boliochee. covid.iig bur taraaj hayalaa.
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2.223.746.107.44 төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь