Бусдын нөлөөнд автахгүй, сонгуульдаа идэвхтэй оролцохыг УРИАЛЛАА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2021 оны 06 сарын 06

Сонгуулийн Ерөнхий Хорооноос дараах уриалгыг гаргасан байна. 

 

УРИАЛГА
 
           Бүрэн эрхт Монгол Улсын иргэд ээ,
           Эрхэм хүндэт сонгогчид оо, 
 

Та бидний өмнө түүхэн сонголтын нэгэн үе ирээд байна. Монголчууд бид төрийн үйл хэрэгт оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд саналаа өгч, төрийн тэргүүнээ сонгох Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхээ эдэлж, үүргээ биелүүлэх цаг ирлээ. Сонгох, сонгогдох эрх бол хүний заяамал эрхүүдийн нэг билээ. Ард түмэн засгийн эрхээ барих, төлөөлөх байгууллагаар уламжлан эрхээ хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагаас урган гардаг ойлголт нь сонгууль юм. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан байдаг.

Энэ удаагийн сонгуулийг Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлан хэрэгжүүлж байгаа үед зохион байгуулж байгаагаарай онцлогтой болж байна. Иргэдийн тэгш оролцоог хангах, сонгох, сонгогдох эрхийг хэрэгжүүлэх үүднээс сонгуулийн тухай шинэ хууль тогтоомжид хэд хэдэн онцлог зохицуулалт хийгдсэн. Тухайлбал, гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол иргэд, коронавируст /КОВИД-19/ халдварын улмаас эмчлүүлж буй болон тусгаарлагдсан, эмнэлэг болон ажиглан тусгаарлах байранд ажиллаж буй ажилтан, албан хаагчид санал өгөх, мөн сонгогч өөрөө хүсвэл санал авах өдрөөс 14 хоногийн өмнө сонгогчийн шилжилт хийлгэх хүсэлтээ гаргаснаар оршин суугаа хаягнаас өөр газарт санал өгөх боломж бүрдлээ. Санал авах байрны орчны хүртээмжийг сайжруулах, бүх нийтийн тэгш оролцоог хангах үүднээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг мэдээллээр хангахад онцгойлон анхаарч байна. Монгол Улсын иргэд сонгогчид бүх нийтээрээ, тэгш эрхтэйгээр ардчилсан сонгуульдаа оролцох боломжийг бүрдүүлэхийн төлөө бүх шатны сонгуулийн байгууллагууд хичээнгүйлэн ажиллаж байна. 

Сонгуулийн ерөнхий хорооноос сонгуулийн бүхий л үйл ажиллагаа, ялангуяа сонгогчийн бүртгэлийн болон санал авах, тоолох ажиллагаанд ашигладаг сонгуулийн автоматжуулсан системийн ажиллагаагаа сонгуульд оролцогч талуудад, улс төрийн намуудад, хөндлөнгийн хараат бус ажиглагчдад, олон нийтэд нээлттэй танилцуулсаар ирлээ.
 
Сонгуулийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг хангаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтаас сонгогч зөвхөн өөрийн мэдээллийг шалгахаас гадна оршин суугаа хаяг дээрх бусад сонгогчийн мэдээлэлтэй танилцах боломж бүрдсэн. бүх хэсгийн хороо, санал авах байруудад хяналтын камер суурилуулж, санал авах бүхий л үйл явцыг дүрс бичлэгт үлдээж баримтжуулах болно. Санал өгсөн сонгогчийн хуруунд бэхээр тэмдэглэгээ хийнэ.  Санал тоолох төхөөрөмжид тоологдсон бүх саналын хуудсыг дахин гараар тоолж, сонгуулийн 2087 хэсгийн хороод 100 хувь хяналтын тооллого хийнэ. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль нь дэлхий нийтэд тархсан цар тахлын үед зохион байгуулагдаж байна. Иймд коронавируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын чанд дэглэмийг сахиулахад онцгойлон анхаарч, Сонгуулийн ерөнхий хорооны 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах, санал авах үед коронавируст халдвар /КОВИД-19/-аас сэргийлэх ажлыг зохион байгуулалтын нэгдсэн удирдлагаар хангах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Сонгуулийн ерөнхий хорооны санал, дүгнэлтийг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2021 оны 152 дугаар тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журмыг батлан, орон даяар хэрэгжүүлэн ажиллаж байна. 

 Сонгуульд оролцоно гэдэг нь хүн бүр өөрийн санаа бодол, хүсэл зоригийг төрийн бодлого, шийдвэрт тусгуулах чухал алхам юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.7-д “Сонгуульд оролцохоос татгалзахыг болон сонгуулийн хууль тогтоомж зөрчихийг уриалсан агуулга бүхий сурталчилгаа явуулах”-ыг хориглосон байдаг. Сонгуульд оролцож, саналаа өгөхгүй бол таны хүсэл зориг төрийн бодлого, шийдвэрт тусгалаа олж чадахгүйд хүрнэ. Тиймээс сонгуулийн насанд хүрсэн иргэн бүрийн оролцоо хамгаас чухал юм. 

 Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулий сонгогчдын нэрийн жагсаалтад 2,167,942 сонгогч бүртгэгджээ. Та тэдний нэг тул сонгуульд саналаа өгч төрийн эрх барих эрхээ эдлээрэй. 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт 2021 оны 6 дугаар сарын 09-ний Лхагва гарагт Улаанбаатар хотын цагаар өглөөний 07:00 цагт орон даяар нэгэн зэрэг эхэлж, 22:00 цагт дуусна. Санал авах байрандаа Та бүхэн амны хаалтаа зүүж, иргэний баримт бичгээ авч очиход дархлаажуулалтын гэрчилгээ зэрэг нэмэлт баримт бичиг шаардахгүй тул сонгуулийн эрх бүхий иргэн Таныг өөрийн хүсэл зоригоо илэрхийлж, бусдын нөлөөнд автахгүйгээр язгуур эрхээ эдэлж, сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
 
 МОНГОЛ УЛСЫН СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
 
 

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(43.228.129.20) 2021 оны 06 сарын 07

млнгол хүн мрнгол улс олон жилийн дараа асар их үнээр олж авсан эрх чөлөөгөө алдвал ??? тусгаар тогтнолоо алдана ??? тусгаар тогтнолоо элдвал,??? улс эх орноо алдана???Тэгэхээр ийм байдалд оруулахгүй зөв хар хайрцагны бодлого явуулж чадах тийм хүнийг л сонгох хэрэгтэй.

0  |  0
зочин(43.228.129.20) 2021 оны 06 сарын 07

млнгол хүн мрнгол улс олон жилийн дараа асар их үнээр олж авсан эрх чөлөөгөө алдвал ??? тусгаар тогтнолоо алдана ??? тусгаар тогтнолоо элдвал,??? улс эх орноо алдана???Тэгэхээр ийм байдалд оруулахгүй зөв хар хайрцагны бодлого явуулж чадах тийм хүнийг л сонгох хэрэгтэй.

0  |  0
Зочин(203.91.115.50) 2021 оны 06 сарын 06

Баянзүрх дүүрэг, 22-р хорооны хэсгийн ажилчид болон бумбагадай цэцэрлэгт ажилладаг нэр бүхий ажилчид нь иргэдийн мэдээллийг ашиглан утсаар холбогдож Монгол ардын намыг дэмжээрэй гэсэн ухуулгын ажлыг сүүлийн 72 цагийн турш хийсээр байна.Үүнийг анхааралдаа авч шалгаж өгөөрэй.Хорооны хэсгийн дарга нар өрхийн бүртгэлийн дэвтэр дээрх мэдээллийг зараад байх шиг санагдаад байх юм.

0  |  0
Бүү хуцаа(178.196.223.0) 2021 оны 06 сарын 06

Манан мафийн алуурчид хулгайчид луйварчдад урвасан сонгуулийн ерөнхий хороо гээч булай газар Монголчууд бидэнд 2 Алуурчин 1 банкны дээрэмчинг хүчээр тулгаж сонгохыг шаардаж байна.\nСонгуульд Алуурчид хулгайчид луйварчид оролцуулах боломж олгоод байгаа сонгуулийн хороог татан буулгаж устгавал таарна.\nБид 2 Алуурчин 1 банкны дээрэмчин урвагч гэсэн 3 бузрын бузар булайг сонгох албагүй.\nМонголчууд луйврын сонгуульд битгий оролцоорой.\nАлуурчин элбэгдоржийн Боол Алуурчин эрдэнэ бол 3 хүн алсан Алуурчин.\nАлуурчин элбэгдоржийн зөвлөх Алуурчин энхбат бол Алуурчин элбэгдоржтойгоо хамтарч 5 залууг алсан

0  |  1
Gaa(59.153.114.216) 2021 оны 06 сарын 06

Koroho aij baiha !!!!!!!!???

0  |  1
(66.181.185.43) 2021 оны 06 сарын 06

тэгээд сонгууль өгсөн баяр жаргал хөөр алга л байдаг. дандаа жулик юмнууд нэр дэвшинэ

1  |  1
з(64.119.23.124) 2021 оны 06 сарын 06

сонго

1  |  1
зочин(64.119.23.124) 2021 оны 06 сарын 06

нэг бол очоод сонго. эсвэл бүү оч. цагаан сонголт гэж байдаггүй юм

1  |  0
irgen(66.181.161.123) 2021 оны 06 сарын 06

Uguhgui

1  |  2
Бат(202.9.47.6) 2021 оны 06 сарын 06

Бид МАН-д параламентийн эрх өгсөн одоо мөн л ёрөнхийлөгчийг өгөх ёстой энэ нийгмийн гол шалгуур багаар ажиллах л шүү дээ нэр дэвшигчдээс Хүрэлсүх залуу хүн ажил хийнэ

2  |  1
сонгогч(202.9.47.4) 2021 оны 06 сарын 06

МОНГОЛ УЛС 31 ЖИЛД ӨӨДТЭЙ ХӨГЖИЖ ЧАДААГҮЙ НЬ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ НЭГ ЦОНХООР ХАРЖ, ХАМТАРЧ АЖИЛЛАЖ ЧАДААГҮЙТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ. ҮҮНИЙГ ЗАСАХ ГАНЦ БОЛОМЖ ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛЬ.

3  |  1
Z(202.9.47.22) 2021 оны 06 сарын 06

Ochihgui , ochvol tsagaan songolt

1  |  3
Top