Хоёр "Э"-гийн зовлон, тэднээс ялгаатай "Х"

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

-Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүний суудлын төлөө нэг Х, хоёр Э өрсөлдөж байна. Гэхдээ хоёр Э-гийн нэг Х-ээс ялгаатай нь тэдний зовлон нэг юм-

Найм дахь удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн гарахад хоёрхон хоног үлдлээ. Эрх баригч МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх, сөрөг хүчин АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ болон "Зөв хүн - Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат гурвын хэн нь зургаа дахь төрийн тэргүүнээр нэрлэгдэх нь зөвхөн цаг хугацааны л асуудал болсон байна.

Нөгөө талаараа өнгөрсөн сарын 24-ний өдөр гарааны яг ижил түвшнөөс сонгуульт ажлаа эхлүүлсэн тэдний улс төрийн "тулаан"-ы шийдвэрлэх үе тулж ирлээ. Өөрөөр хэлбэл, хэн, хэн нь эхлүүлсэн жүжгээ хэрхэн төгсгөхийг харах эгзэгтэй үе иргэд, сонгогчдын өмнө ирээд байна.

Учир нь, хуульд зааснаар Монгол Улсын 2021 оны сонгуулийн сурталчилгаа өнөөдөр /2021.06.07/ 00:00 цагт дуусгавар болно. Маргааш гудамж, талбай бүрт байх гурван нэр дэвшигчийн зурагтай ханын самбар, сурталчилгаа үг, ухуулах байраас гадна цахим орчинд нэр дэвшигчтэй холбоотой нэг ч мэдээ, мэдээлэл байх ёсгүй. Харин иргэд, сонгогчид нөгөөдөр /2021.06.09/ 07:00-22:00 цагийн хооронд саналаа өгч, сонголтоо хийх билээ.

Тэгвэл Монгол Улсын зургаа дахь төрийн тэргүүний суудлын төлөө нэг Х, хоёр Э өрсөлдөж байна гэхэд болно. Гэхдээ хоёр Э-гийн нэг Х-ээс ялгаатай нь тэдний зовлон нэг юм. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн амралтын өдөр нэр дэвшигч С.Эрдэнэ, Д.Энхбат хоёртой холбоотой мэдээлэл цахим орчинд түгсэн нь нэр дэвшигчийнх нь хувьд оноо алдах шалтгаан боллоо.

Тухайлбал, өнгөрсөн парламентын сонгуульд ганц суудал авч, өнөөгийн парламентад гуравдагч хүчний үүргийг гүйцэтгэж байгаа ХҮН-аас нэр дэвшигч Д.Энхбат орон нутагт сонгуульт ажлаар явахдаа эхнэрийн хамт коронавирусний халдвар авсан болох нь батлагдсан. Тэрбээр халдвар авсан гэдгээ өнгөрсөн амралтын өдөр мэдээлж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаа мэдэгдсэн билээ.

Хамгийн гол нь, нэр дэвшигч Д.Энхбат халдвар туссан шалтгаанаа хөдөө, орон нутгийн иргэдээс авсан гэж ярьсан нь олон хүний бухимдлыг хүргэж байна. Өөрөөр хэлбэл, түүний хэлсэн үг нь нэр дэвшигчийн хувьд оноо алдаж, улс төрийн нэр хүндэд нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн нь илт. Түүнийг дэмжиж, байр сууриа илэрхийлж байсан хэсэг түүнээс нүүр буруулж эхэлжээ.

Тэгвэл хоёр ч парламентын сонгууль дараалж ялагдал хүлээж, парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа АН-аас нэр дэвшигч С.Эрдэнийн гадаад хэлний мэдлэг анхаарал татаж байна. Тэрбээр англи хэл дээр асуусан сэтгүүлчийн асуултад "Нөү Англи, Орос ок" гэж хариулсан байдаг. Хамгийн гол нь, нэр дэвшигч С.Эрдэнэ сонгогчдоо хуурч, өөрийн намтар дээрээ Англи, Орос хэлний мэдлэгтэй гэж бичсэн нь олон хүнийг бухимдуулах гол шалтгаан болжээ.

Зөвхөн энэ хоёр үйлдлээрээ хоёр "Э"-гийн зовлон нэг байгаа юм. Тэдний хэлбэр, арга нь өөр ч яг адилхан дайралт, шахалтыг олон нийт, сонгогчдоосоо амсаж байна. Тэгвэл тэднээс ялгаатай нь МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх бусад хоёр нэр дэвшигчдээ хүндэтгэлтэй хандаж, нэр цэвэр өрсөлдөж байна. Учир нь, түүний өрсөлдөгч Д.Энхбат халдвар авч, сонгуульт ажлаа цахимаар үргэлжлүүлэх уриалгыг гаргасан. Нэр дэвшигч У.Хүрэлсүхийн хувьд өрсөлдөгч Д.Энхбатын саналыг хүлээж авч, сонгуулийн ажлаа зөвхөн цахимаар үргэлжлүүлж байгаа билээ. 

Ямартай ч төрийн тэргүүнээр хэн сонгогдож, хэн нь ялагдал хүлээх нь зөвхөн та, биднээс шалтгаалах юм. Тиймээс улс, эх орныхоо ирээдүйг бодож, сонголтоо зөв хийгээрэй…

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
У.Хүрэлсүх (31.150.250.56) 2021 оны 06 сарын 14

У.Хүрэлсүх бусад хоёр нэр дэвшигчдээ хүндэтгэлтэй хандаж

0  |  0
Ac(172.58.45.53) 2021 оны 06 сарын 07

Hurelsuh ac yag eronhiilogch bolj haragdaach

0  |  0
сонгогч(202.9.46.193) 2021 оны 06 сарын 07

Д.ЭНХБАТ, Ц. ЭЛБЭГДОРЖ, С.ЭРДЭНЭ НАР МУСК “МАНДУХАЙ СЭЦЭН ХАТАН” КИНОНЫ ЭСМЭЙЛ ТАЙЖИЙН ӨНӨӨ ЦАГИЙН ХУВИРСАН ДҮРҮҮД ШИГ ХАРАГДААД БАЙХ ЮМ !!!...ҮЗЭГЧИД ЭСМЭЙЛИЙГ ЯАЖ ХҮЛЭЭН АВДАГ БИЛЭЭ ...

2  |  0
зочин(202.21.104.2) 2021 оны 06 сарын 07

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ БОЛНО.

2  |  0
ҮНЭНИЙГ ЭРЭЛХИЙЛЭГЧ(103.111.68.3) 2021 оны 06 сарын 07

ЭРХЭС ЭЭ ЧИ ЭНЭ НИЙТЛЭЛИЙНХЭЭ ТӨЛӨӨ ХАЛТАР ХЭДЭН ЦААС АВАА Л БИЗ ХАРИН Ч ХӨӨРХИЙ МИНЬ ТЭР ХОЁР ХАРИУЛЖ БАЙНА. ЧИНИЙ ӨМӨӨРЧ ХАМГААЛААД БАЙГАА ПОПОРЧИН СҮХ ЧИНЬ зугтсанд ХЭРГИЙН УЧИР ОРШИЖ БАЙНА

0  |  0
Зангараг(202.179.25.239) 2021 оны 06 сарын 07

Д.Энхбатаас энийг бичсэн ганцхан хүн нүүр буруулж байгаа нь тогтоогдсон юм байна. Бүх сонгргчид Энхбатад саналаа өгөхөөр сэтгэл шулуудаж Монголоо аврах болсон ш дээ.

0  |  2
Top