Одон орон зурхай судлаач Д.Жавхлан: Бидний дараагийн "аав" У.Хүрэлсүх болно

Админ | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07
Одон орон зурхай судлаач Д.Жавхлан 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өнгийн талаар байрь сууриа илэрхийлжээ.

 

-Сайн байна уу, Сайхан зусаж байна уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал авах өдөр хаяанд иржээ. Таны урьд өмнөх сонгуулиудын дүн шинжилгээ зөв байсны дагуу энэ удаагийн сонгуулийн өнгө хэрхэн бууж байна вэ ?
 
-Сайхан зусаж байна. Ээлжит сонгуультай холбоотой одон зурхайн судалгаа гараад удаж байна. Их эзэн Чингис Хааны өлгий нутгаас угшилтай Ухнаагийн Хүрэлсүхийн хувьд гурван жил дагнаад хүний амьдралд ховор тохиолддог маш сайн нөлөөтэй хэд хэдэн гариг эрхсийн ивээлд орсон байдалтай байна. Ялангуяа энэ сарын сүүлийн хагаст асар өндөр идэвхжилттэй байгаа. Тиймээс та бидний дараагийн хүндэт аав У.Хүрэлсүх болно гэдэгт итгэлтэй байна.
 
-Монголчууд МАН-ыг Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа гэж хардаг. МАН-ын 100 жил, Монгол улсын  тусгаар тогтнолын 100 жилийн ой давхцан тохиож байна. Яг энэ үед МАН-ын дарга, Монгол улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байна. Та хувь хүн талаасаа дэмжиж байгаа юу?
 
-Тухайн хүний эхээс төрөх агшны гаригсын нүүдлийг нь би сайн мэддэг тул ойлгодог гэх юм уу. Маш өвөрмөц гаригсын байрлалд төрсөн хүн. Тиймэрхүү гаригс эрхсийн хөдөлгөөнд төрсөн хүмүүс маш том өөрчлөлт, шинэчлэлт хийдэг хүмүүс байдаг. Улсын их хурлын танхимд саяхан 1-р сарын 21-нд өөрийнх нь хийсэн мэдэгдэл байдаг. Тодруулбал "би юунаас ч айхгүй, хэн ч намайг худалдаж авч чадахгүй" гэж хэлсэнд нь би иргэн хүний хувьд итгэдэг. Хүүхдүүдээ ялгаварладаггүй аав шиг аав байж түмэн олныхоо төлөө оюун ухаан, эр зориг, зүрх сэтгэл улам гаргаасай гэж хүсдэг дээ.
Нөгөө талдаа миний зүгээс сонгуульд дэвшигчдийн төрсөн өдрүүдийг олж авч судалгаа хийнэ. Урьд урьдын бүх сонгуулиудын дүн шинжилгээ зөв байсан шиг энэ удаагийнх ч зөрөхгүй гэж бодож байна. Миний зурхайн судалгаа яаж гарна түүнийг олон нийтдээ үнэн зөвөөр шууд хүргэдэг.
 
-Танд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өрсөлдсөн бол гэсэн бодол байдаг уу?
 
-Би тухайн хүний талаар жилийн өмнө өөрийн нүүр хуудсанд мэдээлэл оруулж байсан. Түмэн олны итгэлийг олж авсан албан тушаалаасаа буух нь гэсний дагуу бууж байна.
 
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн бусад дэвшигчдийн талаарх бодлоо хуваалцаана уу?
 
-Би бусад залуучуудын адил залуу хүн. Бусад залуучуудыг бодвол өөр, өвөрмөц мэдлэгийн салбар сонирхдог, түүндээ сайн, түүндээ дурласан залуу. Гэхдээ би өөрийгөө оноолттой хүн гэж боддог. Элэг нэгт Монголчуудынхаа соён гэгээрэлд иргэн хүнийхээ дагуу хувь нэмрээ өгч сүүлийн дөрвөн жилийн хугацаанд сурсан мэдсэнээ багшлаад явж байна. Нэг ч болтугай Монгол хүн сансар огторгуйн талаар мэдэгдэхүүнтэй болвол гэр бүлд нь болон улс оронд маань ашигтай болохыг сайн мэдэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид дандаа миний аав шиг насны хүмүүс тул надад хуваалцаад байх юу байхав. Зүгээр миний ойлгож байгаагаар С.Эрдэнэ гуайн хувьд зарчимч хүн шиг харагддаг. Английн консерватив намын дүрэмтэй төстэй дүрмийг намдаа хэрэгжүүлж түүнийгээ зарчмын дагуу хамгаалах шиг болсон. Тэгээд ч тухайн хүний нэр улсын бүртгэлд цорын ганц хуулийн этгээдээр хүчин төгөлдөр бүртгэлтэй харагддаг. Түүнийг сошиалд нэр усгүй, зураггүй хаягууд харлуулж байдаг ч би тийм зүйлсэд автдаггүй ээ. Д.Энхбат гуайн хувьд анх интернэтийг оруулж ирсэн хүн гэдэг. Сэтгэлгээний түвшин юмсыг их өөр өнцгөөс хардаг шиг харагддаг. Ер нь орчин үед интернэт бий болсноор суралцах зүйлс их арвин болсон. Түүнийгээ дагаад манай улс кибер аюулгүйн байдалдаа анхаарах ёстой байх. Би дээр үед санал асуулга бөглөх линкээр санамсаргүй орж хакердуулж байсан. Таньдаг хүмүүс рүү маань захидал бичиж яг ижилхэн нэртэй нүүр ном хүртэл нээчихсэн байсныг харж байсан юм байна.
 
-Монгол Улсад ямар өөрчлөлт, шинэчлэлт дутагдаж байна вэ ? Хөгжил гэж юуг хэлдэг вэ?
 
-Манай энэ гариг дээр хүн, амьтан, байгаль гэсэн гурван амьтай оршихуй байдаг. Хүн рүүгээ чиглэсэн төрийн маш том бодлогууд байх ёстой. Хүмүүсээ дээдийн дээдээр мэдлэгжүүлэх. Хүмүүсээ эрүүлжүүлж архитай хатуу тэмцэх. Хүмүүсээ наад захын ахуйн хэрэгцээ болох байр орон сууцаар хангах. Тэр тохиолдолд Монголчуудаас маань шинэ бүтээлүүд, том нээлтүүд гарч, оюуны өндөр чадвартай дүү нар маань олширно. Хүн төрөлхтний нийт түүхэнд бидний эцэг өвгөдийн байгуулсан хэд хэдэн удаагийн нүсэр том эзэнт гүрнүүдийн эрчим хүч оюун санааны түвшинд дахиж заавал давтагдах ёстой. Тэдгээр хүмүүсийн эх орон, тусгаар тогтнол, түмэн олноо гэсэн дусал цусыг хэзээ ч мартаж болохгүй юм. Ард түмнээ гэсэн төр засаг, хоорондын эв найрамдал, хамтарч ажиллах соёл маш их дутагдаж байна. Бид маш цөөхүүлээ тул нэг амьтай байх ёстой юм. 
Тогтолцооны хувьд Засгийн Газар мөнгөө өөрөө хэвлэдэг эрхтэй байх, түүнийг нь Төрийн банк системтэйгээр хүүгүй өгдөг байх. Энэ зээл буюу хүүгүй санхүүжилтыг авсан хүмүүс маань жинхэнэ бодит олсон ашиг орлогодоо таарсан татвар төлдөг байх. Товчхондоо мөнгөний бодлого, банк санхүүгийн бодлого, татварын бодлого дээр өөрчлөлт, шинэчлэлт хийх цаг нь яах аргагүй болсон байна.
 
-Таньд 2024 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуультай холбоотой мэдээлэл байгаа юу?
 
-УИХ-ын ээлжит сонгууль сонгуулийн хууль  дүрмийн дагуу болдог цагтаа болно. Улс төрийн намууд намын дүрэм журмын дагуу удаах даргуудаа сонгоцгоох нь ойлгомжтой болсон. Би сүүлийн сар гаруй хугацаанд сонгуультай холбоотой гүн гүнзгий судалгаа шинжилгээ хийж өнгөрүүллээ. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар Монгол Ардын Нам олонх болох нь дүн шинжилгээгээр тодорхой болсон. Монгол Улс тогтвортой хөгжлийн гараанд ханцуй шамлан орох бололтой.
 
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.
 
-Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс минь мөнхөд оршиж, зон олон минь шударга төрийн далбаан дор ашид амгалан жаргах болтугай.
 
Эх сурвалж: Javkhlan Dorjgotov

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
lol(202.21.109.79) 2021 оны 06 сарын 09

hahaha..sudlaad yzeed baikh yumgui huuk oilgomjtoig hashaanii nohoi ni hurtel medej bgaa shyy dee..\n

0  |  0
Х(37.228.213.242) 2022 оны 02 сарын 27

яг үнээ хэлж

1  |  0
zochin (66.181.161.47) 2021 оны 06 сарын 08

udruus udurt bagalzuurduulj.haraalgaj baidag murtuu hamag hiisen zuiliinh ni sain saihniig hurtej baidag ardchildaa sanalaa ugnuu.Saihan jujigledeg hun hereggui Baigaagaaraa baih saihan

0  |  0
Zochin (202.55.188.104) 2021 оны 06 сарын 08

Garaaad irnee

0  |  0
Z(202.9.47.22) 2021 оны 06 сарын 08

Wahahahaha

1  |  1
М(202.21.107.125) 2021 оны 06 сарын 07

Нээрээ манай ЗГ-т мөнгө хэвлэх эрх яагаад байдаггүй юм бол?

1  |  0
Итгэлтэй хүн(192.82.78.113) 2021 оны 06 сарын 08

Зөв л бодолтой залуу байна. Бид цөөхүүлээ нэгдэж чадвал бидний ирээдүүтэй гэрэлтэй байна. Хүмүсээ өндөр боловсрол олгох дээр төр засаг туштай бодлого баримтлах хэрэгтэй байна.

2  |  0
сонгогч(202.9.46.193) 2021 оны 06 сарын 08

Д.ЭНХБАТ, Ц. ЭЛБЭГДОРЖ , С.ЭРДЭНЭ НАР МУСК “МАНДУХАЙ СЭЦЭН ХАТАН” КИНОНЫ ЭСМЭЙЛ ТАЙЖИЙН ӨНӨӨ ЦАГИЙН ХУВИРСАН ДҮРҮҮД ШИГ ХАРАГДААД БАЙХ ЮМ !!!...ҮЗЭГЧИД ЭСМЭЙЛИЙГ ЯАЖ ХҮЛЭЭН АВДАГ БИЛЭЭ ...

2  |  2
Top