ШУУД: Ерөнхийлөгчийн сонгуулийн зохион байгуулалт, бэлтгэл ажлын талаар Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-ноос мэдээлэл хийж байна.
Ерөнхийлөгчийн сонгууль маргааш буюу зургаадугаар сарын 9-нд болно. Санал хураалтад МАН-аас У.Хүрэлсүх, АН-аас С.Эрдэнэ, "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат нар өрсөлдөж байгаа.
Хуулийн дагуу өнөөдрөөс зөөврийн хайрцгаар санал авч эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгуулийн тухай хууль болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журамд заасны дагуу короновируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа болон тусгаарлагдсан сонгогчид, албан үүргээ гүйцэтгэж буй сонгогчдоос зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авахаар болсон билээ.
Иймд дээр дурдсан шалтгаантай иргэд өнөөдөр эмнэлэг, тусгаарлан ажиглах байранд байх сонгогчид зөөврийн хайрцгаар санал өгөх ба энэ тухай хүсэлтээ 2021 оны зургаадугаар сарын 1-ний дотор батлагдсан маягтын дагуу тухайн тусгаарлах байр, эмнэлгийн захиргаанд гаргаж өгсөн байх ёстой юм.
Сэтгэгдэл ( 1 )
евчин, ухэл дээр дереелегдсен сонгууль ...бусад улс орнууд ард тумнээ хайрлаад сонгуулийг хойшлуулдаг ...монголд эсрэгээрээ..албан тушаал, алдар нэрийн телее нам нэртэй луйварчид