Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Одоогоор эхний дөрвөн асуудлыг хэлэлцээд байгаа талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
Мөн энэ хуралдаанаар Ерөнхий сайдын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжих үүднээс цогц бодлого боловсруулах чиглэл өгсөн байна. Ерөнхийдөө нэг албан байгууллагад нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах гэх мэт бодлогоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих чиглэл барих аж.
Энэ хүрээнд Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөхөөр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв ажиллуулдаг Ч.Ундрахбаяр томилогдсон байна. Тэрбээр Ерөнхий сайдын нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөхөөр томилогджээ. Ч.Ундрахбаяр нь Түгээмэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв, Бие даан амьдрах төвийн тэргүүнээр ажилладаг байна.
Сэтгэгдэл ( 5 )
Танд ажлын өндөр амжилт хүсье залуу хүн нилээн сийрэг бодож ихийг хийх байхаа
Маш зөв хүнээ сонголоо. Зөвлөгөөг нь сайн сонсож хэрэгжүүлээрэй Ерөнхий сайдаа
Amjilt zaluu mine\n\n
Маш их баярлаж байна Амжилт хүсье,
Маш зөв үнэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бие даан амьдрах итгэл найдвар өгч ажиллаж чадсан мундаг боловсролтой дайчин чадвартай залуудаа Амжилт хүсье маш их баяртай байна