Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Одоогоор эхний дөрвөн асуудлыг хэлэлцээд байгаа талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээллээ.
Хуралдааны эхэнд 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөний хэрэгжилттэй танилцсан байна. Өнөөдрийн байдлаар 1,1 их наяд төгрөгийг 3 хувийн хүүтэй олгоод байна. Одоогоор 16193 зээлдэгч зээл аваад байна. Ингэснээр 60 гаруй мянган ажлын байр хадгалж үлдээд байна. Цаашид зээлийн эх үүсвэрийг 1 их наяд төгрөгөөр нэмэгдүүлж 3 хувийн зээлийг 3 их наяд төгрөгт багтаан олгох боломжтойг Ерөнхий сайд онцолсон байна.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )